ЮУ НЬ ӨӨР ВЭ? LAND CRUISER 300 GR SPORT

Тоёота компанийн авто спортын тэмцээн уралдаанд оролцох машинуудыг нь тоноглодог, хөгжүүлдэг дэд брэндийг Gazoo Racing гэж нэрлэдэг. Тэгвэл ЛК300 цуврал дээр анх удаа Gazoo Racing-ын хувилбартай болох гэж байгааг бид саяхан л мэдсэн.

Тэгвэл энэ хувилбарын бусад хувилбараас ялгарах гол шинжүүд юу байгаа вэ? Бид Австралийн вэб сайтнаас авсан мэдээллийг сийрүүлэн хүргэе. Энэ нэмэлтүүд нь VX, ZX-ын нэмэлт дээр нэмэгдэж байгаа гэдгийг анхаараарай.

  1. Юун түрүүнд энэ хувилбар 2022 Toyota LandCruiser 300 Series GR Sport нь 2022 онд танилцуулагдана. Тэгэхлээр авахын тулд дараа жилийг хүлээхээс наашгүй нь. 
  2. 3.3D 3.5T аль аль сонголттой байна. Гэхдээ Монголын зах зээлд аль сонголттой байх нь одоогоор тодорхойгүй.
  3. Five seats - Австралийн зах зээлд 5 суудалтайгаар гарна. Манайд ч бас ийм байна гэж найдаж байна.
  4. Front and rear differential locks - Бүх хувилбар төвийн дифференциал түгжигчтэй бол спорт нь нэмээд урд хойд түгжигчтэй
  5. Electronic Kinetic Dynamic Suspension System (e-KDSS) - Хэвтээ тэнцүүлэгчийг замын нөхцөлд тохируулан нээлттэй эсвэл хаалттай байдлаар зохицуулах электрон удирдлагатай KDSS-тэй болсон. Нээлттэй үед оффроад замд дугуй газраас хөндийрөх, барьцалдах чадваргүй болохоос сэргийлнэ. Харин засмалд түгжигдсэнээр эргэлтийн үед кузов ганхалтыг багасгана.
  6. Black exterior styling highlights - Спорт хувилбар тул урд нүүр өөрчлөгдөж, хар өнгийн оруулгуудтай болсон
  7. GR Sport badges - Шинэ спорт логог ашиглана. Салон, гадна талд Тоёота эмблемийн оронд тавигдана.
  8. Leather-accented interior with two colour options - Сонголтоор 2 өнгийн арьсны сонголттой
  9. Adaptive high-beams - Холын гэрэл нь онилж тусдаг болно. 

Үнийн хувьд Австрали улсад доорх байдлаар гарчээ. Монголд бүх юм нь ороод үүнээс хямдхан байгааг дуулгахад таатай байна. : Австрали доллар : Монгол төгрөг 2094 (ханш 2021/08/10) тооцов. 


AUDMNT

Өмнөх 200 загвараас

нэмэгдсэн өөрчлөлт

LandCruiser GX – $89,990 – up $9117 89,900
 188,250,600
19,090,998
LandCruiser GXL – $101,790 – up $9217
 101,790
 213,148,260
19,300,398
LandCruiser VX – $113,990 – up $10,717
 113,990
 238,695,060
22,441,398
LandCruiser Sahara – $131,190 – up $6917
 131,190
 274,711,860
14,484,198
LandCruiser GR Sport – $137,790 (new model)
 137,790
 288,532,260
-
LandCruiser Sahara ZX – $138,790 (new model)
 138,790
 290,626,260
-

Санамж: Эдгээр үнэ дээр бүртгэл, тээвэр, бусад татварууд тооцогдоогүй гэдгийг анхаарна уу.