MICHELIN ДУГУЙН ҮНИЙН САНАЛ

1) Michelin X-Ice Snow нь бусад өвлийн дугуйтай харьцуулахад 2 дахин урт хугацаагаар шинж чанараа хадгалж чаддаг элэгдэлд өндөр тэсвэртэй дугуй.

Хөндлөнгийн байгууллагуудын олон тооны туршилтаар Michelin X-Ice Snow хээ нь бусад үйлдвэрлэгчийн дугуйнаас 12,000 км илүү туулдаг нь батлагджээ. Өөрөөр хэлбэл Michelin X-Ice Snow дугуйг 1 өвөл илүү хэрэглэнэ гэсэн үг.

2) X-Ice Snow дугуйн резинд цахиурын давхар исэл агуулсан ThermoActive Tread Compound 2.0 найрлагыг ашигладаг. Уг найрлагаар цахиур нь резинийг хамгийн бага температурт ч уян чанараа алдахгүй байхад нь тусалдаг. Ингэснээр дугуйны ашиглалтын хугацаа ч уртсаж, элэгдэх явц удааширдаг.

3) Mishlen-ий өмнөх үеийн өвлийн дугуйтай харьцуулахад цас, мөстэй гадаргуу дээр X-Ice Snow хээний барьцалдах чадвар 4-8%-иар илүү. Мөн энэ дугуй автомашины найгалтыг 10%-иар бууруулдаг.

V хэлбэрийн хээний сувгууд нь дугуйн гадаргуугаас ус, цас, шавар зэргийг шуурхай зайлуулж замын гадаргуутай барьцалдах чадварыг нэмж шарвалтаас сэргийлдэг.

3D блокон хээ нь “Саврын эффект” хэмээх үзэгдлийг хэрэгжүүлдэг бөгөөд жижиг шүдтэй ялтаснууд нь Evergrip хэмээх инноваци шингээсэн технологийн ачаар цасан дээр хурдлах, тоормослох, огцом эргэх үед дугуйн барьцалдах чадварыг нэмж, тоормосны мөрийг 2.7 метрээр богиносгодог.

Michelin X-Ice® SNOW дугуйны ҮНЭ, ХЭМЖЭЭ: