MINI COUNTRYMAN ЗАГВАРЫН БҮТЭЦ

Энэ өдрүүдэд Дакар 2015 эхлээд Монголын авто сонирхогчид үзэх харах зүйлс ихтэй шөнө ч нойроо хагаслан тэмцээний явцын мэдээг сэтгэл зүрхээрээ догдлон хүлээж авч байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн жилд уралдсан Мини багийн машин түүний бүтцийн талаарх мэдээллийг онцолж бэлтгэн орууллаа. 

Тэрээр Өмнөд Африкийн тамирчин Жиниел Ди Виллиерсийн Тоёота Хайлакс загвараас нийлбэр оноогоор 42 минутын түрүүнд барианд орсон бол бидний сайн мэдэх Робби Гордон өөрийн Хаммер H3 загвараар 14-р байрт орсон юм. Нэг ёсондоо тэргүүлэгчээс нийлбэр цагаар 5 цаг хагасын хоцролттой явсан гэсэн үг болж байна, мэдээж энэ бүгдэд түүний элсэнд суулт, автомашины эвдрэл, онхолдсон зэрэг нь нөлөөлсөн нь гарцаагүй юм. Гэхдээ л Гордон өмнөх Дакар 2012 уралдаанаас хамаагүй хүчтэй барианд орж чадсан бөгөөд хэд хэдэн үеийн ялалтуудыг Дакар 2013 тэмцээнээс авч чадсан. Уралдааны үеэр харамсалтай нь 3 хүн нас барсан бөгөөд эхний 2 нь Перуд явж байгаад арын албаны багийн машинтай мөргөлдөж таксин дотор амиа алдсан бол нөгөөх нь мотоциклын төрөлд уралдаж байсан Франц тамирчин Thomas Bourgin цагдаагийн машинтай мөргөлдсөнөөр амь насаа алдсан юм.

 
2013-dakar-rally-photo-498424-s-1280x782

Мини Коунтримэн загвар хэрхэн дээрх амжилтад хүрэв – Мэдээжийн хэрэг зах зээлд гардаг энгийн загварууд сул элс, асар том хад чулуутай газраар Тоёота Хайлакс эсвэл V-8 хөдөлгүүртэй Hummer H3-тэй өрсөлдөж чадахгүй нь тодорхой. Энэ жилийн хувьд Германы уралдааны X-Raid баг 6 "Mini Countryman"-аар оролцсон бөгөөд энгийн олноор үйлдвэрлэгддэг хувилбартай Дакарын загвар нь урд салхины шил болон урд хойд их гэрлээрээ л адилхан байсан юм. Жингийн хувьд мэдээж хөнгөхөн биш бөгөөд хүдэр чийрэг болсон Мини Коунтримэн нь тус бүр 1885 кг орчим жинтэй байжээ.

2013-dakar-rally-photo-498426-s-1280x782

Кузовын хувьд мэдээж энгийн олноор үйлдвэрлэгддэг загваруудтай ижил бус карбон файбер материалыг ихээр хэрэглэсэн, түүний рамыг Германы уралдааны автомашин бүтээгч Heggemann Autosport бүтээсэн ба хэдэн жилийн өмнө X-Raid баг БМВ Х3-д ашиглаж байсантай ижилхэн платформыг ашиглан бүтээсэн байна. Явах ангийн хувьд урд болон хойд тал нь үл хамаарах бөгөөд Данийн ралли-пүрш/амортизаторын мэргэжлийн компани болох Reiger Racing-ийн хос coil-over пүршийг 4 талд хийж өгчээ. 4 дугуйн хөтлөгчтэй загварууд 2 дугуйгаар хөтөлдөг загвараас илүү их тэнхлэгийн явалттай байдаг. Тиймээс тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс оролцож буй автомашинуудын туулах чадварыг ижилхэн болгохын тулд нөхцөл тавьж өгсөн байдаг байна. Дээд гарыг лацадсан боолтод хүрэхгүйгээр явалттай байх ёстой гэж зааж өгсөн бөгөөд хэрвээ хүрсэн тохиолдолд, боолт эвдэрсэн тохиолдолд заль хэрэглэсэн гэж үзэж торгодог байна. Ингэснээр уралдаанд оролцох нэг ангиллын хойд болон бүх дугуйн хөтлөгчтэй автомашинуудын хоорондын ялгааг байхгүй болгосон юм байна.

2013-dakar-rally-photo-498434-s-1280x782

Мини-ийн тамирчид 3.0 литрийн хос турбо цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрийг ашигласан бөгөөд БМВ компаниас авч ашигласан хөдөлгүүр ажээ. Уг хөдөлгүүрийг сайжруулснаар 307 морины хүч болон 677 Нм эргүүлэх хүч гарах болсон ба X-Raid баг турбоноос гарах бүүст яг хэдээр шахдагийг хэлээгүй юм. Минигийн энэхүү хүчирхэг дизель хөдөлгүүр нь агаараа дээвэр дээр байрлах агаар оруулах хоолойгоор дамжуулан авдаг ажээ. Хурдны хайрцгийн хувьд Францийн Sadev компанийн 6 шатлалт хагас автомат хурдны хайрцгийг ашиглажээ.

2013-dakar-rally-photo-498432-s-1280x782

Тормосны аппаратыг AP Racing компанийн бүтээгдэхүүнийг сонгосон бөгөөд 4 пиланз нь салхин хөргөлттэй бөгөөд хойд тормос нь нэмэлт усан хөргөлттэй ажээ. Дугуйн хувьд 245/80R-16 хэмжээтэй Michelin Latitude all-terrain дугуйг ашигласан байна.

2013-dakar-rally-photo-498431-s-1280x782

Элсэн цөлөөр урт удаан замыг туулах тул мэдээжийн хэрэг бүх сэлбэг хэрэгслийг хөргөх нь хамгийн чухал шаардлагатай зүйл юм. Тиймээс машины хагасаас хойш хэсэгт 2 ширхэг нөөц дугуй мөн халуун гадагшлуулагч, сэнс, хөргөлтийн суваг зэрэг зүйлс байрладаг байна.

2013-dakar-rally-photo-498430-s-1280x782

Автомашины урд хэсгийн доохон талд хөдөлгүүр байрлах бөгөөд улмаар хөргөлтийн систем байрлана. Зүүн доохон талд байрлах жижигхэн радиатор нь салонд хэрэглэгдэх эйр-кондишний системийн хэрэгцээнд ашиглагддаг ажээ. Мэдээжийн хэрэг халуун цөлийг тамирчид халууцаж туулах нь хүнд шүү дээ, тиймээс эйр-кондишнийг марталгүй хийсэн байна.

2013-dakar-rally-photo-498425-s-1280x782

Урд амортизаторуудад зориулсан хөргөлтийн үүрэгтэй, агаар дамжуулах тусдаа хоолой бий.

2013-dakar-rally-photo-498428-s-1280x782

Салоны хувьд маш олон төрлийн мэдээлэл унших, харах, мэдээлэгчийн үүрэгтэй зүйлсээр дүүрэн. Цагаан толгойтой бариул бол 6 шатлалт хурдны хайрцгийн рычак бол хажуу талын хар нь гар кардан ажээ. Ялангуяа эргэлтийг өндөр хурдаар хурдан гүйцэтгэхэд чухал хэрэглэгддэг билээ.

2013-dakar-rally-photo-498427-s-1280x782

Тэмцээний үеэр дугуй солих шаардлага гарч ирэх, цаашлаад элсэнд суусан гэх мэтийн тохиолдолд туслах гидравлик данхрадыг тал бүрд нь байрлуулсан байна. Маш их хэрэгцээтэй төдийгүй, цаг хугацаа хэмнэж байгаа нь тэмцээний үеэр харагддаг.

2013-dakar-rally-photo-498429-s-1280x782

Тэмцээний хүнд хэцүү замыг туулах үед автомашинд гэмтэл гарч болзошгүй, түүнийг гол тамирчин болон, туслах тамирчин 2 засах зайлшгүй тохиолдолд хэрэглэгдэх сэлбэг хэрэгслийг хаалганы хөвөөн дор байрлуулсан байдаг ажээ. Үүнд: нөөц хагас гол болон бусад шаардлагатай зүйлсийг хийж өгсөн байдаг байна. Харин туслах жолоочийн сандал доор түлхүүрний ком, жижиг багажны сет, баттерэйгээр ажилладаг дрилл зэрэг зүйлсийг хийж өгсөн байдаг байна.

2013-dakar-rally-photo-498433-s-1280x782
2013-dakar-rally-photo-498435-s-1280x782

Зарим нэгэн зүйлсийг багтааж шингээх газар олдохгүй байвал A-баганы нүхэн дотор хийж болох нь. Энэ удаагийн тохиолдолд скоч болон түгждэг утсыг хийж өгчээ.

2013-dakar-rally-photo-498436-s-1280x782

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.