МЭДЛЭГ - ЖОЛОО БУЛААХ БОЛОН ХҮНДРЭХ, ЧИЧРЭХ №134

Жолооны үед руль булаах, руль гэнэт хүндрэх, рульд чичиргээ мэдрэгдэх шинж тэмдэг илэрч байвал доорх зүйлсийг шалгаж үзээд шаардлагатай бол засварын газарт хандаарай. Рулийн эд ангийн элэгдэл, гэмтэл нь машины аюулгүй байдалд онц чухал байр суурьтай тул хэрхэвч үл тоомсорлож болно.

Руль булаах

Байдал: Тэгш чигээрээ замаар явахад зүүн баруун гарын аль нэг тал руу руль булааж, удаан хугацаагаар жолоодоход гар цуцаж байх. гадна байдлаас харахад дугуйны байдал мэдэгдэхүйц алцайсан, хээ нь жигд бус элэгдсэн байдаг.

Шалтгаан:

  • Дугуйн хийн даралт харилцан адилгүй бол хий бага талруугаа пуль булаана
  • Жолооны механизмд холхио үүссэн, тохиргоо алдагдсан
  • Тэнхлэгийн гарыг тогтоох втулк резинүүд муудсан, тасарсан, тохиргоо алдагдсан. Өндгөн тулгуур холхио үүссэн

Засварлах:

  • Дугуйн хийн даралтыг шалгаж өөр байвал адил болгох
  • Жолооны механизмын тягийг тохируулах, холхио үүссэн эд ангийг солих
  • Тэнхлэгийг шалгаж муудсан,тасарсан втулк резинийг сольж тохируулдаг гарыг тохируулах.
  • Өндгөн тулгуурыг солих
Руль хүндрэх

Байдал:

  • Зогсож байгаа үед руль эргүүлэхэд хүндрэлтэй байх.
  • Тултал эргүүлэхэд огцом ульсан дуу гарах.

Шалтгаан:

  • Дугуйн хийн даралт багассан
  • Гидрийн шингэн шаардлагатай хэмжээнд хүрэхгүй болж дундарсан
  • Гидрийн насосны ажиллагаа муудсан
  • Цахилгаан моторын дэмжлэгтэй ажилладаг рулийн аппарат бол гал хамгаалагч болон мотор шатсан, релей бохирдсон
Руль чичрэх

Байдал:

Хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж жигд хурдтай явж байхад, эсвэл тодорхой хурданд хүрээд гарт чичиргээ мэдрэгдэх. Мөн тоормослох үед чичиргээ мэдрэгдэх. Нэг үгээр хэлвэл 70, 80, 90 км/ц хүрээд руль чичрээд байна уу?

Шалтгаан:

  • Урд дугуй хавагнасан
  • Рулийн тяг, жолооны механизмд холхио үүссэн
  • Рулийн чичиргээ дарагч амортизатор ажилгүй болсон
  • Дугуйн баланс алдагдсан, манжетка тавьсан
  • Чагтан гол баланс тохиргоо алдагдсан
  • Кардан гол баланс тохиргоо алдагдсан 
  • Пиланз сэнсэрсэн
  • Дугуйн боолт сулрах

Засварлах:

  • Дугуйг хэвийн гэмтэлгүй дугуйгаар сольж баланс хийлгэх
  • Холхио үүссэн эд ангийг сольж тэнхлэг тохиргоо хийлгэх
  • Рулийн амортизаторыг солих
  • Дугуйн баланс хийлгэх
  • Тоормосны дискийг солих
  • Чагтан гол, кардан голыг шалгах, шаардлагатай бол солих

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.