Т.БАЯРСҮХ: БУДАГТАА ОРООГҮЙ СЭВИЙГ ДАРАХАД ХЯЛБАРХАН

#KNOWLEDGE

Сайн байна уу? Хэрэглэгчид “Энэ сэвийг сэв дарагч ашиглан дарах боломжтой юу?” гэсэн асуултыг ихэвчлэн асуудаг. Иймд ямар сэвийг өөрөө хялбархан сэв дарагчаар дарах боломжтой эсвэл кузов засварт өгөх шаардлагатайг тайлбарлая.

Эхлээд автомашины будгийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг зургаар харуулая

Кузов дээрх сэв лакан хэсгийг гэмтээж будгандаа орсон бол сэв дарагчаар арилах боломжгүй юм. Энэ үед мэргэжлийн кузов засварт хандаж машинаа засуулах хэрэгтэй. Харин будгандаа ороогүй бол touch-up төрлийн будгаар хялбархан дарах боломжтой.

Сэв арилах эсэхийг 2 аргаар мэдэж болно
  • Хумсаараа сэвийг үрэхэд хонхорхой мэдэгдэж байвал сэв дарагчаар арилахгүй.
  • Машинаа угаасны дараа нь ус асгаж үзэхэд тухайн сэв анзаарагдахгүй байвал сэв дарагчаар арилгах боломжтой байдаг байна. Яг одоо туршаад үзээрэй!

Танд асуух зүйлс байвал БИ ТАНД ЗӨВЛӨЕ

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.