МЭДЛЭГ - СОГТУУ ҮЕД РЕФЛЕКС ДОРОЙТНО №225

#KNOWLEDGE

Энэ удаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан болдог төдийгүй, хэзээ ч яаж ч засаж залруулж болохгүй алдаанд таныг оруулдаг гэдгийг сануулсан мэдээлэл хүргэе!

Бүх хүмүүс согтуу буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориотой гэдгийг сайн мэддэг. Гэтэл өчүүхэн төдий хэрэглэхэд ямар ч нөлөөгүй мэт бодож, тэр бүү хэл зөвшөөрдөг мэт эндүүрч яваа хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл, этилийн спирт нь мансууруулах бодисын нэг адил тархины бор давхарга, төв мэдрэлийн системд нөлөөлж, бие организмын үйл ажиллагаа, ажиллах чадварыг сулруулдаг байна.

Согтуу хүн өөрийгөө хянаж жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа үйл явдлыг зөвөөр тусгаж чадахгүй, ядарч байгаагаа мэдрэхгүй болдог ажээ.

  • Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар, ой тогтоолт муудна.
  • Дараа нь ухаан санаа нь орон гаран болох, хөдөлгөөний мэдрэмжээ алдах, булчин сулрах, рефлекс доройтох зэрэг нь давамгайлж сэтгэлийн хөөрөл нь дарамтаар солигдоно. Тархины үйл ажиллагааны бүхий л функцүүд алдагдаж эхэлдэг байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.