ЛАМБОРГИНИГИЙН R&D ЗАХИРАЛ: МЕХАНИК ХУРДНЫ ХАЙРЦГИЙН ҮЕ ӨНГӨРЧ БАЙНА

Италийн алдарт Ламборгини (Lamborghini) машиныг бид хүчирхэг V12 моторын нүргэсэн дуу, өргөн хар зураас татуулах дугуйнууд, далавч мэт дээшээ онгойдог хаалга, гайхалтай тансаг дизайн болон жинхэнэ эрч хүчийг мэдрүүлэх хурдаар төсөөлдөг билээ.

Тэгвэл энэхүү гайхалтай зохицолд механик хурдны хайрцаг төгс зохицно байхдаа гэж бодож байна уу?

Гэвч өнгөрсөн оны есдүгээр сард болсон Франкфуртын авто шоуны үеэр Ламборгинигийн Судалгаа хөгжүүлэлтийг хариуцсан захирал Маурицио Реггианитай Maurizio Reggiani) ярилцсан ярилцлагыг Cardoctormn орчуулан танд хүргэж байна. Түүний ярьснаар - Ламборгинигийн хувьд механик хурдны хайрцгийг цааш ашиглахгүй болсон талаар дурдсан байна. Энэхүү шоун дээр Ламборгини өөрийн шинэ Hurucan LP 610-4 Spyder-г танилцуулсан билээ.

Тэрээр хэлэхдээ: “Ламборгинигийн хувьд механик хурдны хайрцаг гэдэг зүйл үгүй болсон. Автомашины бүхий л эд анги, системүүд өөр хоорондоо төгс зохицох шаардлагатай. Автомашины авцуулах холбоо бол автомашины гол системүүдийн нэг байсан боловч энэ нь хөдөлгүүрийн гаргах хүч болон энэхүү гаргасан хүчийг автомашиныг хөдөлгөхөд бүрэн дамжуулдаггүй. Энэ шалтгааны улмаас дээд зэрэглэлийн Huracan шиг суперкаруудын хувьд зөвхөн хагас автомат хурдны хайрцаг хэрэглэх ёстой болж байна.

Энэ бүхэн ерөнхийдөө бол явах эд ангийн шаардлагаас урган гарч ирж байгаа зүйл. Хэрэв явах эд ангиа удирдах гэж байгаа бол моторын гаргаж буй хүчийг удирдах шаардлагатай. Харин энэхүү хүчийг удирдаж автомашиныг хөдөлгөхийн тулд авцуулах холбоо жолоочийн биш, автомашиныхаа тархинд захирагдах ёстой.” хэмээжээ.


Энэ шийдвэрийг гаргахад мэдээж амар байгаагүй мөн уламжлалт зүйлсд дуртай жолооч нарын хувьд конс-тоормос-хаазтай Ламборгинигээ санагалзана гэдгийг ойлгож байгаа талаараа ноён Реггиани мөн дурдсан байна. Гэвч тэрээр конс-тоормос-хаазтай автомашинд дурлагчдын тэр бүр дурдаад байдаггүй орчин үеийн механик кропны талаар нэг онцлогийг мөн ярилцлагадаа дурджээ. Энэ нь өнөөдөр ашигладаг механик кроп нь бидний боддог шиг жолооч механик кроптой машинаар автомашины хүчийг жинхэнэ цэвэр утгаар нь мэдэрч чаддаггүй талаарх ойлголт гэнэ.

Учир нь конс гишгэх үеийн механик ажиллагаатай холбоотой гэнэ. Түүний хэлснээр “Жолоочийн хөл болон авцуулах холбоо хоёрын хооронд алсын удирдлага (хөнгөрүүлэгч) байгаа нь тэнд шүүлтүүр буюу мэдрэмжийг бууруулах зүйл байна гэсэн үг. Миний хувьд авцуулах холбоог салгахад жинхэнэ шаардлагатай хүчийг хөлөөрөө гишгэх үед л жолооч жинхэнэ цэвэр мэдрэмжийг авдаг гэж боддог.”

“Орчин үеийн бүхий л механик кроптой машинд, тэрхүү хөлний ачааллыг бууруулах алсын удирдлага хийж өгсөн байдаг.” хэмээн тайлбарлажээ. Мөн - хэрэв бид энэхүү жинхэнэ цэвэр мэдрэмжийн талаар ярихыг хүсэж байгаа бол 10 биш бүр 20 жилийн өмнөхийг ярих ёстой. Учир нь 10 жилийн өмнө эдгээр хөнгөрүүлэгч хэсэг аль хэдийн үйлдвэрлэлд нэвтэрсэн байсан.

Тэрээр өөрөө Ламборгинид 20-иод жил ажилласан бөгөөд бүр Ламборгини Diablo-гийн үед буюу алсын удирдлагыг ашигладаггүй байх цагаас ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед конс гишгэж араа салгахад бараг 40 килограммын хүч хөлөөрөө гаргах шаардлагатай байв. Тухайн үед Ламборгинигийн torque-эргүүлэх хүч 450 Nm байсан бол одоо 690 болсон. Энэ нь араагаа хурдан сольж чадахгүй бол кропны эд ангиудаа дор нь сүйтгэнэ гэсэн үг. Тиймээс консыг зөөлрүүлэх алсын удирдлага зайлшгүй шаардлагатай болсон байна.

Хэрэв 740 морины хүчтэй Aventador LP750-4SV шиг хүчирхэг Ламборгини унахыг хүсч байвал илүү ухаалаг кроптой машин унах хэрэгтэй болжээ гэсэн үг. Харин ноён Реггианигийн хэлсэн шиг жинхэнэ цэвэр автомашиныхаа хүчийг цэвэр утгаар нь хүсвэл 1966 оны Алфа Ромео Duetto-г унаж үзэхийг зөвлөжээ. Учир нь энэхүү машинд алсын удирдлага байдаггүй аж.
Нэмж хэлэхэд сүүлийн жилүүдэд механик кроптой автомашины захиалга эрс буурсан байна. Харин бусад суперкаруудын хувьд ямар байгаа бол?

Эх сурвалж | cardoctor.mn | roadandtrack.com

Яагаад ийм шийдвэр гаргав?

Posted by Cardoctormn on Thursday, January 7, 2016

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.