БЕНЗИН НАСОС ГЭЖ ЮУ ВЭ? №276

Автомашинд маш ихээр ажилладаг цахилгаан мотор бол яах аргагүй бензин насос. Хөдөлгүүр хэдий чинээ ажиллана бензин насос мөн ижил байнгын ажиллаж байгаа бөгөөд удаан эдэлгээний явцад цахилгаан мотор доторх зэс утасны лакан бүрхүүл халснаас болж хайлж, бензин насосны чадлыг бууруулдаг.

Өөрөөр хэлбэл чадал буурна гэдэг нь Зл/цаг шахдаг байсан бол 1л/цаг болж багасдаг. Тиймээс халсан, халж байгаа энэхүү цахилгаан моторыг бензин нь өөрөө хөргөж байдаг үүрэгтэй тул жолооч та бүхэн шар гэрэл асангуут бензинээ даруй нэмж байгаарай.

Хэрэв таны бензин насос муудаад сольсон бол давхар бензиний бүдүүн болон нарийн шүүр (тунгаагуур) хамтад нь солих нь илүү үр дүнтэй.

Дэлгэрүүлж тайлбарлавал: Түлшний системд 2 шүүр байдаг. Бензин насосны дотор байдаг торон хийцтэй шүүрийг манайхан бүдүүн шүүр гэдэг. Энэ нь шатахуун дахь том хогийг шүүх зориулалттай. Бензин насосыг солихдоо давхар солих шаардлагатай. Харин нарийн шүүр буюу тунгаагуур гэх шүүрийг тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Тэр нь ихэвчлэн төмөр эсвэл хуванцар савалгаатай байдаг.

Бензин насос гэдэг бол цахилгаан мотор юм. Жишээ нь шил арчигчийн мотор, статор гэх мэт эд ангитай адилхан зүйл юм.

Мөн бензин насос нь зуны нөхцөлд бага шатахуунтай явах, чанар муутай шатахуун хийсэн бол чадлыг бууруулдаг. Бензин насосны чадал буурснаар машин хөдөлгүүр хүчгүй болох, дүлэгнэх, хааз авахгүй болох, унтрах шинж тэмдгүүд илэрнэ.

Танд нэмэлт мэдээлэл болгоход бензинийг өглөө авах нь илүү нягт ихтэй бензин таны банк руу шахагдаж ордог сайн талтай. Учир нь бензин гэдэг бодис нь халуунд ууршдаг тул зуны халуун, өдрийн цагаар сийрэг болсон байдаг. Харин хөрсөн үедээ эргээд нягт болдог учраас өглөө авах нь дээр байдаг.

Элэгдэл гэмтлийн үед

  1. Хөдөлгүүрийн асалт муудах
  2. Хурд авах болон нормалдахад хөдөлгүүр тасалдах

Гэмтлийн үед

  1. Шар гэрэл асааж олон явбал бензин насос хий сорж гэмтэж болдог. (Түлшний хоолой дээр үүсэх даралт нь ойролцоогоор 30PSI байдаг. Хаазлаад, моторын эргэлт өндөр болох үед 40PSI болж нэмэгдэнэ. Жижиг том гэлтгүй бүх машиных ойролцоо даралттай байдаг)
  2. Насосыг солихдоо шүүрийг ч давхар солих хэрэгтэй. (шүүрийг 40.000 км тутамд сольж байх хэрэгтэй)
  3. Шүүр бохирдсон тохиолдолд насосын гэмтэлтэй ижил шинж тэмдэг илэрдэг.

Бензин насос нь бак дотор байрладаг. Ихэнх суудлын тэргүүд арын суудал сөхөхөөр таг нь харагдахаар хийцтэй байдаг.

Жилдээ 1-2 удаа түлшний систем цэвэрлэгч бодис хэрэглэснээр бак болон шатахуун дамжин өнгөрөх хоолойн бохирдлыг цэвэрлэдэг.