HONDA LOGO
Logo гэдэг нь латин хэлнээс гаралтай үг бөгөөд хөрвүүлбэл үг, утга учир гэсэн утгыг агуулдаг. Honda Logo-ын анхны загвар нь:
- 1996 оны 10 сард худалдаанд гарсан. Honda city-тэй адилхан загвар бөгөөд урт нь 3750 мм, өргөн нь 1645 мм, өндөр нь 1490 мм гэсэн хэмжээтэй энгийн жижиг тэрэг. Honda Logo нь 3 болон 5 хаалгатай ба урд дугуйгаараа хөтөлдөг. Цуваа 4 цилиндртэй, дан нударган голтой 1.3 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй. CVT автомат 3 болон механик 5 араатай хурдны хайрцагтай.
- 1997 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба ABS систем, SRS аюулгүйн дэртэй болсон.
- 1998 оноос спорт загварын TS худалдаанд гарсан ба энэ нь 1.3 литрийн багтаамжтай 91 морины хүчин чадалтай, 4 дугуйгаараа хөтөлдөг.
- 2001 онд Honda Fit худалдаанд гарснаар Honda Logo-ын үйлдвэрлэл зогссон байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn