HONDA STREAM
Нийт өргөн нь 1.7м-ээс дотогш, 3 эгнээ 7 суудалтай минивэн 2000 оны 10 сард анх гарсан байна. 2006 онд 2-р үеийн гарсан бөгөөд 2010 оны 9 сард 5 хүний суудалтай хувилбар гарсан байна. 2000-2001 онд “Японы оны автомашин өргөмжлөл”-ийг хүртэж байсан.
1-р үе RN1/2/3/4/5(2000 - 2006 он)
Greative mover гэсэн имижээр гарсан Honda Odyssey-н хот газар байрлуулахад хэмжээ том гэсэн сул талыг багасгасан төстэй автомашин гэсэн имижээр энэхүү загвар анх 2000 оны 10 сарын 26-нд гарчээ.
Хөдөлгүүр нь шинэ загварын К20А 4 цилиндртэй DOHC i-VTEC гэсэн 2.0 литрийн 154 м.х-тэй.
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа 156 м.х-тэй болсон байна. Мөн 1.7 литрийн 130 м.х-тэй хөдөлгүүртэй.
Хурдны хайрцаг нь 2 литрийн хөдөлгүүрт S-matic 5 шаттай автомат, 1.7 литрийн хөдөлгүүрт 4 шаттай автомат хурдны хайрцаг тавьсан.
Тухайн үед хөндлөн байрлалтай хөдөлгүүрт тавьсан анхны 5 шаттай хурдны хайрцаг байв. Үндсэн арал суурь нь Civic-ийн DC5 / Integra-ийн EP3 загварын суурь байжээ.
1-р үеийн Stream
Дөнгөж гарснаас хойш 10 сарын хугацаанд нийт 100 мянган ширхэг зарагдаж, Honda-ийн хамгийн их зарагддаг Stepwagon-ийг борлуулалтаараа гүйцсэн байна. 2003 онд яг адил хэмжээтэй Toyota Wish гарсны дараа борлуулалт огцом буурч, нэр хүндээ түргэн хугацаанд алдсан юм.
2003 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийж урд талын зөөлөн аядуу төрхөөс нь араатан мэт эрэмгий төрхтэй болгосон бөгөөд спорт хувилбар болох Absolute-ийг нэмж гаргасан. Мөн хөдөлгүүр нь цилиндр дотор шууд цацалттай К20В DOHC i-VTEC болж 156 м.х-тэй болон гараар шилжүүлэх боломжтой CVT хурдны хайрцаг тавигджээ.
- Урд гэрэл нь 4 ширхэг болсон.
- Absolute хувилбар нь анх Odyssey-ээс үүсэлтэй ба намхан, хөдөлгүүр нь арай чадалтай байдаг бол Stream-ийн хувьд 2.0 литрийн хөдөлгүүртэй нь энгийнээс 40 кг, 1.7 литрийнх нь 20 кг-аар хөнгөн.
2-р үе RN6/7/8/9(2006 он - )
- 2006 оны 7 сарын 13-нд дараагийн 2-р үеийн загвар гарчээ.
- Хуучин хувилбарууд дээр RZS гэсэн спорт хувилбар нэмэгдсэн.
- Лого нь Stream гэсэн жижиг бичээсээс STREAM гэж томоор бичих болсон.
- Урт өргөн нь хэвээрээ бөгөөд бүтэн рам хийж, нийт өндрийг нь намсгаж газар доор шилжүүлдэг автомат гараж зогсоолд байрлуулахад тохиромжтой болгосон.
- Дизайны хувьд илүү стильтэй болжээ. Суурь үнэ 1 сая 806 мянган иен.
Хөдөлгүүр нь R20A ба R18A гэсэн харгалзан 2.0 литрийн 150 морины хүчтэй ба 1.8 литрийн 140 морины хүчтэй 4 цилиндртэй SOHC, i-VTEC бөгөөд поршенгийн явалтыг ихэсгэн, VTEC-ийн тусламжтайгаар оруулах 2 клапангийн 1 ийг нь бага эргэлт дээр хаадаг Miller-ийн зарчмыг хэрэглэснээр шатахуун зарцуулалт багассан.
Хурдны хайрцаг нь 1.8 ба 2.0-той 4WD загварт 5 шатлалтай автомат бөгөөд 2.0-той урд хөтлөгчтэй загварт гидр трансформатор бүхий CVT хурдны хайрцаг тавьжээ. Харин спорт хувилбар болох RZS-д руль дээрээс арааг гараар солих боломжтой болгосон. Энэ удирдлага нь D байрлалд байсан ч шууд гар ажиллагаанд шилжиж болдог бөгөөд мөн эргээд автомат горимд шилждэг юм байна.
Түүнчлэн S байрлал байх бөгөөд энэ горимд дан гар ажиллагааг хэрэглэдэг. Бас нэг онцлог бол гар шилжүүлэг хэрэглэж байгаа үед хөдөлгүүрийн эргэлт дээд эргэлтэд хүрэхэд автоматаар дараагийн араанд шилждэг явдал юм. Харин гар шилжүүлгийн үед арааг автоматаар доошлуулах горим байхгүй.
RZS нь бусад хувилбараасаа явах анги, дугуйн хэмжээ, руль дээрх шилжүүлэгчээрээ ялгаатай бөгөөд бусад хөдөлгүүрийн чадал, хэмжээ зэргээрээ адил юм байна.
Жин нь 20 кг-аар хөнгөн. 2007 оны 1 сараас 12 сарын хооронд нийт 57351 ширхэг борлогдсон нь өмнөх онтой харьцуулбал 139.4% болсон юм. Сарын дундаж борлуулалт 5000 ширхэг.
Энэхүү шинэчлэгдсэн загвар гарснаар Toyota Wish-ээс худалдан авагчдыг урвуулж эхэлсэн.
- 2007 оны 8 сарын 30. Шинэ стиль оруулж өнгөний сонголтыг нэмэгдүүлсэн.
- 2007 оны 12 сарын 20. HDD бүхий навигаци, HID гэрэл зэрэг тоноглол стандарт болсон.
- 2009 оны 6 сарын 18. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж илүү спорт төрхтэй 2 эгнээ суудалтай RST гэсэн хувилбар 1.8 ба 2.0 литрийн хөдөлгүүртэйгээр гарсан. Хурд баригч, хажуугийн хөшгөн аюулгүйн дэр, локаторийн тоормосны CMBS систем зэрэг аюулгүй байдлын тоноглолууд нэмэгдсэн.
- 2009 оны 9 сарын 3 хэсэгчилсэн өөрчлөлт хийгдсэн ба Х Stylish Package дээр суурилсан, RZS-ээс агаарын эсэргүүцэл бууруулах тоноглол, 15 инчийн обуд зэргийг авсан ZS хувилбар шинээр нэмэгдсэн. Үүнээс гадна 2 эгнээ суудалтай RST-ээс том хойд спойлер, урд нүүр зэргийг авсан S Package хувилбар гарсан. Мөн Honda-гийн 3 төрлийн HDD навигаци суурилуулах боломжтой болсон.
- 2010 оны 4 сарын 5. “Х” хувилбарт никель урд нүүр, тоормозны гэрэл бүхий том хойд спойлер, 15 инчийн дугуй, HID гэрэл зэрэг стандарт болж, 2 эгнээ суудалтай TS шинэ хувилбар гарсан.