HONDA AIRWAVE

2005- 2010 он

Honda Ortia-гийн үйлдвэрлэл зогсож түүний шугам дээр Honda-гийн загваруудад байхгүй компакт минивэн бүтээх зорилгоор 2005 оны 4 сард энэхүү Honda Airwave загварыг гаргасан.

1-р үеийн Honda Fit-ийн суурийг ашигласан бөгөөд шатахууны савыг их биеийн доор дунд хэсэгт байрлуулснаар хойд суудал ялангуяа тээшний хэсгийн зай илүү том болжээ.

Мөн хойд суудлыг буулгахад тэгш нам шалтай болдог нь ачаа ачих буулгах зэрэгт эвтэйхэн тохиромжтой.

Онцлог гэвэл урд суудал ба хойд суудлыг хамарсан дээд “Skyroof” хэмээх шилэн люкээр цэлмэг тэнгэр, од мичдийг харах боломжтой явдал юм.

Энэхүү шил нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах бууралттай бөгөөд Honda компанийн хийсэн ослын шалгалтад энэхүү шилэн люк нь 50 км/ц-ийн хурдтайгаар хажуугийн мөргөлтөд хагараагүй гэж байгаа нь түүний хүрээ рамын бөх баттай холбоотой юм.

Мөн энгийн металл дээвэртэй загвар байдаг. Харин гадна толь нь спорт загвар болох Honda S2000-аас авсан.

Honda Ortia-тай ах дүү хэмээгдэх Honda Partner загвар нь Airwave-ийн суурин дээр хийгдсэн болохоор Ortia-гийн дараагийн загвар хэмээн бодогдохоор боловч Civic-ийн суурин дээр хийгдсэн Ortia-тай харьцуулахад 1 зэрэглэл доогуур автомашин юм.

  • L15A загварын 1.5 литрийн 110 морины хүчтэй хөдөлгүүртэй.
  • 2006 оны Японы шилдэг дизайн шагналыг хүртэж байсан.
  • 2005 оны 4 сар худалдаанд гарч эхлэв.
  • 2006 оны 3 сарын 9. Бага зэргийн сайжруулалт хийсэн. Үүнд чиптэй асаах түлхүүр, алерген шүүх салоны фильтр хийсэн ба “L” хувилбарт стандарт байсан автомат эйркондишнийг “G” хувилбарт захиалгаар хийлгэх боломжтой болгосон.
  • 2006 оны 7 сарын 6. HID гэрэл ба HDD навигацитай тусгай хувилбарууд худалдаалагдаж эхэлсэн.
  • 2006 оны 12 сарын 21.”Style edition” болон HDD навигацитай  ”Style edition” хувилбарууд гарсан.
  • 2007 оны 6 сарын 29.  Сайжруулалт хийсэн. “G”, “L” гэсэн хувилбарын үсгүүдийг хэрэглэхээ больсон ба оронд нь энгийн дээвэртэй “M” гэсэн үсгээр нэрлэсэн хувилбар гаргасан ба Skyroof нь энэ хувилбарт нэмэлт захиалгаар хийгдэх болсон юм. Тэгэхдээ ард талд нь Sky гэсэн бичээс хэрэглэх болжээ. Автомат эйркондишнийг бүх хувилбарт стандартаар тавьж эхэлсэн.
  • 2007 оны 12 сарын 6. “M” хувилбарын HDD навигацитай “HDD Navi edition”, “HDD navi HID edition II”, “HDD navi style edition II” хувилбарууд гарч эхэлсэн.
  • 2008 оны 4 сарын 24. Хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн. “ST” гэсэн агаарын эсэргүүцэл бууруулах хэсгүүдтэй шинэ хувилбар гарсан ба Skyroof нь захиалгаар хийгдэнэ. “M” хувилбарын эргэх дохионы гэрэл гадна толь дээр байрлах болж,  хойд дээврийн спойлер зэргийг нэмсэн S package гарсан. Урд нүүр болон бамперийн дизайн шинэчлэгдсэн. Ингэснээр өндөр нь 1530мм, 4WD загвар нь 1545мм болсон. Дотор салон хар өнгөтэй хэвээр бөгөөд илгэн суудал хийх болсон. Хянах дэлгэц нь мөнгөлөг зурвас хэсэгтэй болж спорт маягийн болжээ.
  • 2010 оны 8 сар. Үйлдвэрлэлийг зогсоосон ба Airwave-ийн суурь дээр хийгдэж байсан Partner загвар ч мөн адил хасагдсан юм.