HONDA CROSSROAD

1-р үе LJ/LJJ (1993 - 1998он)

1993 оны 11 сард RV бүүм болж байх дунд үед Rover группийн Landrover Discovery загварыг гэрээ хэлцлийн дагуу Honda-гийн нэрийн доор гаргах тохиролцооны үүднээс Crossroad нэрээр гаргах болсон юм.

5 суудалтай 3 хаалгатай, 7 суудалтай 5 хаалгатай хувилбар байсан ба хөдөлгүүр ердөө 3.9 литрийн V8 OHV, 180 м.х-тэй ганцхан төрлийнх. Хурдны хайрцаг нь 4 шатлалтай автомат.

CR-V загвар гарах хүртэл Honda-гийн SUV төрлийн ганц автомашин болон худалдаалагдаж нэг ёсондоо холбоос болж байв.

1-р үе
1-р үе
2-р үе  RT1/2/3/4 (2007-2010он)

2007 оны 2 сард өмнөх жил нь загварын шинэчлэлт хийж ангилал нь дээш ахисан CR-V-н орон зайг нөхөх зорилгоор урьдын хуучин нэрээ ашиглан бүтээгдсэн. Сарын дундаж борлуулалт 3000 ширхэг байсан. 2-р үеийн Honda Stream-ийн суурин дээр 3 эгнээ 7 хүний суудалтайгаар гарсан.

Хөдөлгүүр нь ч Stream-ээс авсан ба 1.8 литрийн R18A, 2.0литрийн R20A ба 5 шатлалтай автомат хурдны хайрцагтай. 1.8-тай нь илүү хэмнэхийг хүссэн хэрэглэгчид, 2.0-той илүү спорт явалттай хэрэглэгчид зориулсан юм байна.

Хэмжээний хувьд уртаараа компакт машины хэмжээтэй боловч өргөнөөрөө дунд ангиллын тансаг седаны өргөнтэй ба дөрвөлжиндүү хэлбэр нь салоны зайг том байлгахад дөхөм болжээ.

2-р үеийн Cross Road
2-р үеийн Cross Road
  • 18L гэсэн хамгийн хямд хувилбар нь колпакгүй мөнгөлөг өнгөтэй төмөр обод, алсын удирдлагатай түлхүүргүй, будагдаагүй бампер зэрэг нь үнийг хямд байлгахтай холбоотой маркетингийн стратеги байсан. Өнгөрсөн хугацаанд CR-V болон Stepwagon, S-MX загваруудад ийм хувилбарууд байсан юм.
  • 4WD загварт VSA болон өгсүүр газар хөдлөхөд туслах Hill start asist систем суурилагдсан. 2007 оны 8 сараас 18L, 18X, 20X хувилбарт HID гэрэл хийх болжээ.
  • 2007 оны 12 сараас HDD навигацийг дээрх хувилбаруудад тавих болжээ. 2010 оны 8 сард үйлдвэрлэлийг зогсоож 3-хан жил үйлдвэрлэсэн загвар болсон юм.