RAFAGA

Анхны Inspire загвараас тусгаарлан гарсан цуваа 5 цилиндртэй их биеийн дагуу байрлалтай боловч урдаа хөтлөгчтэй 4 хаалгатай седан загвар. Тухайн үедээ 2 литрийн хөдөлгүүртэй загваруудын их биеийн өргөнийг нэмэлгүйгээр өндрийг нэмэгдүүлснээр салоны зайг нэмэгдүүлж чадсан загвар юм.

2-р үеийн Ascot загвартай үеэл бөгөөд 2.0 литрийн 160 морины хүчтэй хөдөлгүүртэй 2.0E, 2.0T, 2.0S ба 2.5 литрийн 180 морины хүчтэй хөдөлгүүртэй 2.5L, 2.5S, гэсэн хувилбаруудтайгаар гарчээ.

Нэг цилиндр дээр 4 клапан нийт 20 клапантай хөдөлгүүртэй бөгөөд 2.5-тай  загварууд нь зөвхөн автомат хурдны хайрцагтай, харин 2.0-тойд механик хурдны хайрцгийн сонголт бий. Ерөнхийдөө Inspire-тай адил хөдөлгүүртэй боловч энгийн бензинд зориулсан гэдгээрээ онцлог ба урд хойдгүй хос гартай тэнхлэгтэй.

2.5S хувилбарт амортизаторын толгойн холбоос труба стандартаар ирдэг.

Гадна талыг харвал Alfaromeo маягийн урд нүүр, хол зайтай урд хойд тэнхлэг өндөр кабин, мухар богино багаажтай гэдгээрээ бусдаасаа онцлог. Өөрийн үеэл болох Ascot-оос урд гэрлийн дотор тал, хаалганы хар эмжээр, урд хойд дохион улбар шар өнгөөрөө ялгардаг.

Салоны хувьд хувилбараасаа шалтгаалж мебель оруулга хийгдэх ба 2.5S хувилбарт нэмэлт захиалгаар арьсан суудал хийгдэх боломжтой.

  • 1994 оноос жолоочийн болон хажуугийн суудлын аюулгүйн дэр ABS-хамт захиалгаар тавигдах боломжтой болсон. Мөн люк нэмэлт захиалгад ордог.