NISSAN AVENIR

1-р үе (1990 он - 1998 он)

  • 1990 оны 5 сар. Skyline (R31) болон Bluebird (U11)-ийн комби загварын халааг авсан бөгөөд Р10 Primera-гийн комби загвар болон гарсан. Энэ загвар нь суудлын зориулалттай вагон (wagon), ачааны зориулалттай ван (van) гэсэн 2 янз бөгөөд ван нь нийт 500 кг ачааны даацтай. Хөдөлгүүр нь SR20DE, SR18Di ба ачааны загвар нь GA16DS, CD20 дизель хөдөлгүүртэйгээр гарчээ.
  • 1990 оны 10 сар. Байнгын хөтөлгөөтэй 4WD Аttessa систем нь вагон загварт тавигдсан ба ван загварт салгах боломжтой 4WD систем тавигдан даац нь 400 кг болсон байна.
Дундах үеийн Avenir
Дундах үеийн Avenir
Ачааны зориулалттай Avenir
Ачааны зориулалттай Avenir
Avenir salut
Avenir salut
  • 1993 оны 1 сар. Хэсэгчилсэн шинэчлэлтээр урд нүүр өөрчлөгдөн, вагон загварын SR18Di хөдөлгүүр SR18DE-ээр солигдсон. Мөн вагон загварт CD20T дизель хөдөлгүүр тавьж эхэлсэн. Хамгийн дээд хувилбар “ef” гарсан.
  • 1994 оны 11 сар. “bi” хувилбарт CD20T турбо дизель хөдөлгүүрийг тавьж “ei” хувилбарыг үйлдвэрлэлээс хассан.
  • 1995 оны 8 сар. Вагон загварт нэлээн их хэсэгчилсэн шинэчлэлтийг хийжээ. Нэр нь ардаа Salut нэр залгагдан Avenir Salut болсон. Тухайн үед хит болоод байсан Subaru Legacy-н вагон загвар Avenir-т цохилт болсон учраас гадна талыг яаралтай сайжруулах арга хэмжээ авчээ.
  • Хойд талыг уртасгаж, арын гэрлийг урт хөндлөн болгон томруулж, арын шилийг тусдаа онгойдог болгон, урд капот, нүүр бамперийг урьдынхаас илүү томруулав. Иймэрхүү шинэчлэлийг мөн тухайн үеийн Wingroad болон Prairie Joy-д хийсэн юм. Харин хуучин төрхөө ачааны ван загвар авч үлджээ. Мөн жолоочийн аюулгүйн дэр хийн дотор хянах самбар P10 Primera-тай адил болж 4WD загварт SR20DET турбо хөдөлгүүр тавьж эхэлсэн.
Autech Japan-ийн тюнингтэй Avenir salut
Autech Japan-ийн тюнингтэй Avenir salut
2-р үе (1998 он-2005 он)

  • 1998 оны 8 сарын 24. 2 дахь загварын шинэчлэлт явагдаж эргээд Avenir нэрээр гарсан. Явах анги ба хүч дамжуулах анги нь М12 Prаirie Joy-той адил болсон ба хөдөлгүүр нь SR20DET intercooler турбо, SR20DE, QG18DE, CD20ET дизель турбо гэсэн 4 янз. SR20DE хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй загварт Hyper CVTM6 автомат хурдны хайрцаг тавьсан.
  • Мөн “Autech Japan” компанийн тюнингтэй Rider хувилбар гарах болсон юм. Харин ачааны зориулалттай загварт “Expert” нэр өгч тусад нь үйлдвэрлэх болсон.
  • 2000 оны 5 сарын 24. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж GT4 хувилбарын гадна дизайныг сайжруулж, урд хянах самбар P11 Primera-ийн хянах самбартай төстэй болсон.
  • SR20DE хөдөлгүүрийн чадлыг нэмэгдүүлж, Salut X, Salut J хувилбарын механик хурдны хайрцгийг хасаж, зогсоолын тоормосыг хөлөөр гишгэдэг болгожээ.
  • Түүнчлэн SR20DE хөдөлгүүртэй Attessa 4WD системийг автомат зохицуулалттай 4WD системээр сольж, хурдны хайрцгийг Hyper CVT M6 хурдны хайрцагаар сольсон. Мөн 10 жилийн ойн загвар болох V Limited хувилбарт хийсэн юм.
↑ 1998-2000 оны загвар
↑ 1998-2000 оны загвар
↑2002-2005 оны загвар
↑2002-2005 оны загвар
↑ Avenir Blaster
↑ Avenir Blaster
  • 2000 оны 10 сарын 17. Кроссоверд ойртуулж хийсэн Blaster хувилбар гарсан ба дугуйг томруулж өндөр болгон том бампер, хос өнгө оруулж, тусгай суудал хийсэн загвар болсон ба урд болон 4 дугуйн хөтлөгчтэй байхаар гаргасан. Үүнтэй зэрэг Kid’s version хувилбар гарчээ.
  • 2001 оны 8 сарын 29. Blaster хувилбарын өвлийн зориулалтын “Version S” загвар гарсан ба цана, сноүбоард зэрэг өвлийн спортын хэрэгслээр алдартай “Salomon” брэндтэй хамтран ажилласан. Цас шаврыг цэвэрлэхэд хялбар суудал, хаалганы самбар, 100 вольтийн гаралт зэргийг нэмж хийсэн. Гадна талд өвлийн хамгаалалттай шил арчигч, халаагчтай толь, том аккумулятор зэргийг хийж тухайн оны 12 сар хүртэл худалдаалсан.
  • 2002 оны 8 сарын 27. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн Avenir-ийн эмблемийн оронд Nissan-ийн эмблем хийгдэн QR20DE шинэ загварын хөдөлгүүр тавьсан. SRDET турбо хөдөлгүүртэй GT хувилбар, урд хөтлөгчтэй Blaster хувилбарын үйлдвэрлэлийг зогсоосон.
  • 2005 оны 9 сар. Нийтдээ комби загваруудын борлуулалт муудсантай холбогдуулан үйлдвэрлэлээс хасжээ.