NISSAN CUBE

Нэрийнхээ утга учрыг илэрхийлсэн зай талбай ихтэй, өвөрмөц хэв загвартай бөгөөд Nissan Renault хоёрын хамтарсан платформыг хэрэглэсэн.

Токиогийн 28-р авто шоун дээр төлөвлөгөөт загвар нь анх нийтийн хүртээл болсон. Орон зайг гайхалтай шийдэж чадсан ба бага овортой учраас таксинд хэрэглэгдэх нь бий. Хамгийн анхны загвар нь сардаа 10.000 ширхгээс илүү худалдаалагдаж байсан ба борлуулалтаараа тэргүүлж байсан. Маш их эрэлттэй загвар болсон.

1-р үе Z10  (1998-2002 он)

1997 онд Tokyo motor show-д Мarch-ийн суурин дээр бүтээгдсэн Cube загвар танилцуулагдсан ба багааж нь шилэн бөгөөд тухайн үед Ниссаны тогтоосон аюулгүй байдлын системийг хангасан их биетэй.

Ингээд 1998 оны 2 сарын 3-нд Z10 загвар худалдаанд гарсан.

4 төрлийн хувилбартай ба хямд төсөр үнэ бүхий “F”, стандарт хувилбар болох “S”, бүрэн тоноглол бүхий “X”, Nissan-д харъяалагддаг  Autech Japan компаний үйлдвэрлэсэн “Rider” хувилбарууд багтана.

  • Энэхүү загвар худалдаанд гарснаас хойш 10 сарын дотор 100.000 ширхэг худалдаалагдсан нь том амжилт юм. 
  • Мөн Autech Japan компани 1998 оны 12 сард “Yellow  Version” хувилбар, 1999 оны 4 сард арьсан суудлын бүрээс, алтлаг өнгийн урд нүүр, обуд зэргээр тоноглосон “Premium” хувилбаруудыг үйлдвэрлэсэн.
  • 1999 оны 11 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба гадна загварт өөрчлөлт хийгдээгүй. Харин өмнө нь хэрэглэгдэж байсан N-CVT хурдны хайрцгийг Hyper CVT-М6-аар сольсон төдийгүй 4 дугуйгаараа хөтөлдөг болсон байна.
  • Мөн өмнөх хөдөлгүүрийг 74 cc-ээр нэмэгдүүлж CGA3DE  загварын 1348 cc багтаамжтай хөдөлгүүрээр сольжээ.
  • “Rider” хувилбар нь өмнө нь зөвхөн хар, мөнгөлөг гэсэн 2 өнгө байсан бол энэ удаад цагаан өнгө нэмэгдсэн бөгөөд “Premium” хувилбар ч багагүй шинэчлэгдсэн.
  • Хянах самбар нь 3 цуваа байснаа  2, залуур нь 4 салаа  байснаа 3 болсон ба “Cube”-ийн шилэн багааж онгойлгогч нь жолоочийн суудлын дор байрлах болжээ. Ингээд түлхүүргүй онгойх системийг ч суулгасан юм. 1999 оны 12 сард сувдан цагаан өнгөтэй “Special Edition” хувилбар  үйлдвэрлэгдсэн.
1998-2000 оны загвар
1998-2000 оны загвар
2000-2002 оны загвар
2000-2002 оны загвар
  • Харин 2000 онд “S Limited”, “NAVI Edition”, “Arte” хувилбарууд худалдаанд гарсан байна. Эдгээр  нь Skeleton аудио тоглуулагч, олон үйлдэлд нээгдэх систем зэргээр тоноглосон.
  • 2000 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэл дахин явагдаж урд хойд бампер, радиаторын загвар өөрчлөгдсөнөөс гадна том оврын хос их гэрэлтэй болсноос гадна хойд суудал нь эвхэгддэг болж салонд зарим нэг өөрчлөлт гарсан байна.
  • Autech Japan компани дугуй хэлбэрийн их гэрэл, мөнгөлөг хүрээтэй skeleton аудио тоглуулагч бүхий Square хувилбарыг мөн худалдаанд гаргажээ. 
  • Ингээд  2001 онд өндөр октантай шатахуун хэрэглэдэг болсноор хүчин чадал нь нэмэгдэж 101 морины хүчин чадалтай болжээ. Мөн энэ онд “α Series”, “Coleman Version”, “Version -S”, “Version-S-α”  зэрэг хувилбарууд зохион бүтээсэн.
2- р үе Z11 (2002-2008 он)

2001 оны 2 сард болсон Женевийн авто шоун дээр “Shapo” нэртэй төлөвлөгөөт загвараа танилцуулжээ.

2002 оны 10 сард Z11 загвар болон шинэчлэгдэж худалдаанд гарсан. Cube нь Nissan March-тай адил 1.4L, 98 морины хүчин чадалтай CR14DE  загвар байсан ба хойд гэрэл нь хойд бамперын дотор талд хөндлөн хэлбэртэй байрлах болсон.

Өвөрмөц загвар дизайнтай болсноороо маш их амжилтад хүрсэн юм. Механик 6 араатай CVT “Xtronic CVT-M” болон автомат 4 араатай “E-ATx” хурдны хайрцагтай. CVT хурдны хайрцагтай хувилбар нь залууран дээрх товчлуураараа араагаа шилжүүлдэг.

2003 оны 5 сард Ниссан компани байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “SX70th” хувилбарыг худалдаанд гаргасан ба энэ хувилбар нь манангийн гэрэл, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил, ETC зэрэг системүүдийг стандартаар тоноглогдсон байна.

Ингээд энэ оны 9 сард 3 эгнээ суудал бүхий cube3 хувилбар 10 сард “SX70th-II” хувилбар, 12 сард  Travis хувилбарууд гарсан байна.

Харин 2004 оны 5 сард Английн  Conran & Partners компанитай хамтран “Cube Plus Conran” хувилбарыг ердөө 1000 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд “SX Limited”, “EX Limited” хувилбарууд нэмэгдэн гарсан.

SX хувилбарын суурин дээр бүтээгдсэн “Agiactive” хувилбар, 12 сард “SX MD/CD Selection”, “EX MD/CD Selection” хувилбарууд үйлдвэрлэгджээ. Харин 2005 онд цөөн тооны “Rider”, “Travis” хувилбарууд дээр “HDD Navigation” хувилбар нэмэгдэн худалдаанд гарчээ. Мөн CR14DE  хөдөлгүүр дээр Tidus , Notes зэрэг загваруудад тавигдаж байсан HR15DE хөдөлгүүрийг нэмж гаргасан.  

2006, 2007, 2008 онуудад хэсэгчилсэн шинэчлэлүүд хийгдсээр байсан бөгөөд үүнээс томоохон шинэчлэлүүдийг нь дурдвал

2006 онд түлхүүргүй асах систем, манангийн гэрэл, арьсан залуур гэх мэтээр тоноглогдсон “V Selection” хувилбар,  түлхүүргүй асах систем, спорт яндан, хайлшин педаль, сайн чанарын шалны бүрээс зэргээр тоноглогдсон “Rider Alifa II” хувилбар, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн “Plus Navi” хувилбарууд худалдаанд гарсан.

2002-2005 оны загвар
2002-2005 оны загвар
2005-2007 оны загвар
2005-2007 оны загвар
2007-2008 оны загвар
2007-2008 оны загвар

2007 онд нэлээн хэдэн хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба урд нүүрний загвар өөрчлөгдөж дугуй хэлбэрийн их гэрэл, LED хойд гэрэлтэй болсон ба хөдөлгүүр болон CVT-д анхаарал хандуулснаар шатахуун зарцуулалт багассан. 

2007 онд шинээр зохион бүтээсэн эвхэгддэг суудал бүхий “Kagayaki Edition”, “Rider 10th anniversary”, цөөн тооны  “Music room”, арьсан суудалтай, хаалга бүртээ 4 улирлын өнгө аясыг илэрхийлсэн никель хүрээ бүхий  ”15M Art room” хувилбарууд шинээр худалдаанд гарсан.

2008 оны 3 сард болсон Нью-Йоркын олон улсын авто шоун дээр Cube Cubic-ын суурин дээр цахилгаанаар ажилладаг Cube Cubic-ын төлөвлөгөөт загвар танилцуулагдсан. Мөн энэ онд “Plus Navi HDD SP”  загвар худалдаанд гарчээ.

3-р үе  Z12/N12  (2008 он-)

2008 оны 11 сард худалдаанд гарчээ. Өмнөх загвартайгаа адил энгийн бага оврын суудлын тэрэг боловч хүссэнээрээ хэрэглэж болохуйц нөхцөл, уужуу салонтой болгохыг зорьсон бөгөөд үүнтэйгээ уялдуулан B платформыг хэрэглэсэн юм.

Ингэснээр урт нь 160мм, өргөн нь 25мм, өндөр нь 10мм-ээр тус тус нэмэгдсэн. Энэ удаагийн шинэчлэлээр 3 эгнээ суудал бүхий Cube Cubic загварын үйлдвэрлэл зогссон.

Энэ загвар нь сардаа 4200 ширхэг худалдаалагдаж байсан. Гадна загвар нь дугуй хэлбэр давамгайлсан ба булдок нарны шил зүүсэн мэт хэлбэртэй хэмээн зарим хүмүүс тодорхойлдог. Өмнөх загвараасаа хадгалсан зүйлс олон боловч шинэчлэгдсэн зүйл цөөнгүй. 

Салоны ая тух, суудлын ая тух илүү нэмэгдсэн. Хөдөлгүүр нь урд дугуйгаараа хөтөлдөг хувилбарт HR15DE хөдөлгүүр, e-4WD хувилбарт CR14DE хөдөлгүүр тавьсан бөгөөд энэ загвараас HR15DE  хөдөлгүүрийг Xtronic CVT хурдны хайрцагтай болгожээ.

Өнөөг хүртэл зөвхөн Японы зах зээлд зориулан худалдаалагддаг байсан бол 2009 оноос Хойд Америк, Европ, 2011 оноос Солонгосын зах зээлд гарсан. 2008 оны Лос Анжелесын автошоун дээр Америкийн стандартад нийцсэн загвар танилцуулагдсан юм.

Хөдөлгүүр нь дээрх хувилбаруудаас гадна MR18DE байсан ба 6 араатай механик хурдны хайрцагны сонголттой байсан. 2008 онд өнгө загвараараа 2009 оны шилдэг загварлаг өнгө, салоны шагналыг тус тус хүртсэн.

2009 онд шатахуун зарцуулалтыг багасгасан. “15XM SELECTION/15X FOUR SELECTION” хувилбарууд худалдаанд гарчээ. Америкт гаргаж байсан загвар нь зүүн талдаа жолоотой болсноор ачааны хаалга ч мөн эсрэг талруугаа нээгддэг болж өөрчлөгджээ.

Японд Rider нэртэй худалдаалагдаж байсан хувилбар Krom нэртэйгээр Америкийн зах зээл дээр худалдаалагдах болсон.  Мөн уг оны 10 сард “15X”, “15X Four” хувилбаруудын суурин дээр Nиссанд шинээр зохион бүтээсэн индиго блю салон, никель хаалганы бариул, 3 сэрээ бүхий арьсан руль, түлхүүргүй нэвтрэх систем, кодоор асаах системтэй хөдөлгүүр гэх зэрэг дээд зэрэглэлийн тоноглолууд бүхий “15X/15X Four Indigo Selection” загвар хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарсан.

Мөн 2010 оны 11 сард “15X”, “15X Four” хувилбаруудын суурин дээр партины өнгө аясыг шингээсэн гайхалтай зохицол бүхий салон болох Party Red дээр нэмэгдээд 3 сэрээ бүхий арьсан залуур, хаалганы дотор бариулыг никельдсэн, кодоор асах систем зэргээр тоноглосон “15X/15X Four Red Party Selection” загварууд худалдаанд гарсан.

2011 онд “15X”, “15X Four” хувилбарын суурин дээр “15X/15X Four sunlight /гэгээлэг/green Selection” болон “15X/15X Four indigo+plazma” хувилбарууд шинээр худалдаанд гарсан. Мөн тухайн оны 8 сард Солонгосын зах зээлд нэвтэрсэн ба бүх хувилбарууд 1,8 литрийн багтаамжтай MR18De хөдөлгүүртэй.

Үндсэн хувилбар нь “1.8S” болон спорт хувилбар болох “1.8SL”гэсэн 2 төрөлтэй байсан.  Солонгосын зах зээл дээр 25000000 воны буюу нэлээд үнэтэй худалдаанд гарсан боловч зөвхөн 1 сарын дотор л 1000 гаруй ширхэг зарагдсан амжилт үзүүлсэн.