NISSAN GLORIA

10-р үе Y33(1995он-1999он)

Хөдөлгүүр нь VQ30DET, VQ30DE,VG30E загварын мөн RD28 гэсэн дизель хөдөлгүүр суурилуулсан. Шинэ VQ загварын турбо хөдөлгүүртэй VQ30DET нь интэркүүлер суурилуулж 270 м.х гаргах хучин чадлыг үзүүлнэ.

Хурдны хайрцаг нь цахилгаан хязгаарлагчтай 4 шаттай автомат кропыг нэгэн жигд хийж өгсөн (тухайн үед ниссан санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул өртгийг аль болох хэмнэх бодлого барьж байсан). Урд тэнхлэг нь McPherson strut хийцийн, хойд тэнхлэг нь multilink  юм. Жолоочийн болон хажуугийн суудалд аюулгүйн дэр хийж өгсөн. Grand-tourism загвар нь 4 ширхэг тусдаа дугуй хэлбэрийн их гэрэлтэй.

  • 1995 оны 6 сар. Загварын шинэчлэл.
  • 1997 оны 6 сар. Дараа үеийн загварт шинэчлэлт явагдахын хамт хойд хөтлөгчтэй, VQ25DE, V загварын хөдөлгүүртэй, 6 цилиндртэй 2.5 л-н хөдөлгүүртэй тэрэг нэмж гаргасан. Мөн 4 дугуйгаараа хөтөлдөг 6 цилиндртэй RB25DET загварт E-Ts-г байрлуулсан. км-ийн заалтууд нь LCD болсон.
  • 1998 оны 1 сард. Тусгай зориулалтын VQ25DE загварын Brougnam, Grand Tourism Brougnam нэмж гарсан байна.
  • 1998 оны 5 сарын 6. VQ30DE загвар нэмэгдэж орж ирсэн.

11-р үе Y34(1999 он - 2004 он)

Өмнөх үе хүртэлх Grand tourism шиг илуу эрч хүчтэй загварлаг болсон байна. Хөдөлгүүр нь NEO Di системийг нэвтрүүлсэн V загварын 6 цилиндрийн DOHC VQ30DD (240м.х), VQ25DD (210м.х), VQ30DET (280м.х), мөн 4 дугуйгаар хөтөлдөг цуваа 6 цилиндртэй турбо DOHC RB25DET (260м.х)  гэсэн 4 төрөл байгаа юм.

  • 1999 оны 6 сарын 28. Загварын шинэчлэлт.
  • 1999 оны 11сар. Exstroid CVT тэй [300ULTIMAZ], [300ULTIMA-Z V package] загвар худалдаалагдаж эхэлсэн.
  • 2000 оны 1 сар 7. 40 жилийн ойд Оотэкжапанаас тусгай зориулалтын Оотэк машин борлуулагдаж эхэллээ. Хөдөлгүүр нь VQ30DET.
  • 2000 оны 6 сарын 7. Оотэк загварын марк нь [300AX]  болж өөрчлөгдсөн. VQ25DD загварт   [250AX] нэмж орсон.
  • 2000 оны 10 сарын 30. Grand tourism нэгэн марк-т суулгаж өгсөн.
  • 2001 оны 12сарын 4. Загварын шинэчлэлт. Өмнө хэсгийн дизайн өөрчлөгдөж, Nissan тэмдэг эмблемээр солигдсон. Марк нь бүгд Гранд туризм болж нэгдсэн. Тусгай загварын [300AX/250AX] үргэлжлүүлэн гарч байсан.「GLORIA」нэртэй гарч эхэлсэн.
  • 2002 оны 3 сард. 102-р Нью-Иорк олон улсын автошоунд Инфинити М45 гарч ирсэн. F50 Cima хойд Америкт гаргадаг нь Infinity Q45 бөгөөд VK45DE хөдөлгүүртэй юм.
  • 2002 оны 9 сар. RB25DET нь 260м.х-ээс 250м.х болж буурсан.
  • 2004 оны 4 сарын 7. Тусгай зориулалтын [NAVI edition II], [NAVI edition leader packej] борлуулагдаж эхэлсэн.
  • 2004 оны 10 сарын 14. Дараагийн Fuga загвар гарч ирснээр 46 жил борлуулагдаж байсан энэ загвар үйлдвэрлэгдэхээ больжээ.