NISSAN PULSAR

Nissan Pulsar нь 1978 оноос 2007 оны хооронд хийгдсэн бөгөөд урдаа хөтлөгчтэй загвар голлож байсан.

Nissan Tiida загвар түүний байр суурийг эзлэх болсон. Зарим орнуудад Pulsar нь Sunny ба Almera нэрээр гарсан. Энэхүү загвар нь Nissan-ын анхны урд хөтлөгчтэй загварын суурь дээр хийгдсэн байна. 1980-1990 оны хооронд 4WD хөтлөгчтэйгээр хийгдэж байсан юм.

1-р үе 1978-1982 он
1-р үе 1978-1982 он
1-р үе 1978-1982 он /хойд тал/
1-р үе 1978-1982 он /хойд тал/
2-р үе 1982-1986 он
2-р үе 1982-1986 он
2-р үе 1982-1986 он /хойд тал/
2-р үе 1982-1986 он /хойд тал/
2-р үе 1982-1986 он /хэчбак загвар/
2-р үе 1982-1986 он /хэчбак загвар/
3-р үе  N13 (1986-1990)

1986 оны 5 сард шинэчлэгдэн дараагийн хувилбар нь худалдаанд гарсан байна. 4 хаалгатай седан, 3 болон 5 хаалгатай hatchback гэсэн 3 төрөлтэй байсан. Купе төрөл нь Nissan EXA (Японы оны шилдэг машин шагналыг хүртсэн) гэсэн бие даасан загвар болон үйлдвэрлэгджээ. E13S, E15S, E15E, CD17 гэсэн хөдөлгүүрүүд дээр нэмэгдээд CA16DE хөдөлгүүртэй хувилбарыг гаргасан.

Дээд зэрэглэлийн хувилбарт дэлхийн хамгийн алдартай брэнд болох JBL спийкерийг тавьсан ба Langley, Liberta Villa, EXA загваруудын хамт  “Японы оны шилдэг машин” шагналыг хүртсэн.

Гадаадын зах зээлийн тухайд Европт Nissan Sunny Ази болон зүүн Азийн орнуудад Nissan Pulsar нэртэйгээр худалдаалагдаж байсан. Харин европын зах зээлд уг загвар Langley-н урд нүүртэй, Японд хэрэглэгдэж байсан 1,8 литрийн багтаамжтай хөдөлгүүртэйгээр зах зээлд нийлүүлэгдсэн.

Мөн Хонгконгд гаргаж байсан ба энэ нь Японд худалдаалагдаж байсантай адил урд нүүр, хянах дэлгэцтэй байсан. 

  • 1987 оны 2 сард хамгийн анхны автоматаар залгагддаг 4 дугуйгаар хөтөлдөг загвар гарсан. 1988 оны 4 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба 1.5L хөдөлгүүрийг “Super Intake Engine” гэгддэг GA15S, GA15E загварын 4 цилиндртэй 12 клакантай SOHC хөдөлгүүрээр сольжээ.

Мөн үүний зэрэгцээ M1'N болон R1 гэсэн шинэ хувилбарууд худалдаанд гарсан. Эдгээр хувилбарууд нь гүн хар ногоон өнгөтэй бөгөөд автоматаар залгагддаг 4 дугуйгаараа хөтлөх системтэй. R1 Twincam  хувилбар нь Rally  уралдаанд зориулсан бөгөөд ая тухыг хангасан тоноглолуудаар тоноглосон байна.

4-р үе N14 (1990 - 1995)

1990 оны 8 сард N14 загвар болон шинэчлэгдэж худалдаанд гарсан. N13 загварын эгч дүү загварууд болох Liberty Villa, Langley нь  Pulsar-ын загварт нэгдсэн.

Зөвхөн хувилбарууд гэхэд V1, M1, J1J, K1, K1-D, X1, X1R, GT, GTI, GTI-R зэрэг 10 хувилбар байсан ба үүнээс гадна хөдөлгүүрийн багтаамж нь 1.3L, 1.5L, 1.6L 1.7L дизель, 1.8L, 2.0L турбо гэсэн 6 төрөл байжээ.

Энэ үеэс бензин хөдөлгүүртэй бүх загвар 16-н клапантай DOHC-той болон өөрчлөгдсөн. Загварын хувьд 3 хаалгатай hatchback, 4 хаалгатай седан, 5 хаалгатай седан гэсэн 3 төрөлтэй. Эдгээр нь автомат болон механик хурдны хайрцагтай, 2 болон 4 дугуйгаараа хөтөлдөг. 230 морины хүчин чадалтай 2 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг ATTESA систем зэргээр тоноглосон 3 хаалгатай hatchback загварт стандарт хувилбараас гадна  “GTI-R” нэртэй Rally уралдаанд зориулан үйлдвэрлэсэн хувилбар ч байсан.  

Өмнөх хувилбараасаа тоноглолын хувьд хурдны хайрцаг эцсийн гаралт, LCD дэлгэц зэрэгтэй болсноос гадна стандарт GTI-R хувилбарт  Nismo брэндийн амортизатор, ачааны никель хүрээ зэргийг суурилуулсан ба энэ хувилбар нь төлөвлөгдсөн тооны дагуу цөөн тоогоор борлуулагдсан.

5-р үе N15 (1995-2000)

1995 оны 1 сард энэ загвар мэндэлсэн ба 3 хаалгатай Hatchback (pulsar series), 4 хаалгатай седан гэсэн 2 төрөлтэй байсан. Спорт загварын X1/X1R/GTI(GT) болон Luxury/Basic хувилбарууд CJ-I/CJ-II (Serie REZZO) гэсэн бүтэцтэй байсан.

Бензин хөдөлгүүртэй машин нь 1.5л багтаамжтай GA15DE загвар (X-1/CJ-I/CJ-II хувилбаруудад), 1.6л багтаамжтай GA16DE загвар (X1R хувилбарт), октан өндөртэй бензин хэрэглэдэг 1.8л багтаамжтай SR18DE загвар (GT хувилбарт) 2.0L багтаамжтай CD20 загвар гэсэн хөдөлгүүрүүдтэй байсан. 4 дугуйгаар хөтөлдөг систем нь мөн 2 төрөл байжээ.

  • 1996 оны 5 сард RV 5 хаалгатай Pulsar Serie S-RV вагон худалдаанд гарчээ. Уг оны 9 сард бүх хувилбарт стандартаар SRS аюулгүйн дэр болон ABS системийг тавьсан. 
  • Ингээд дараагийн шинэчлэл 1997 оны 9 сард явагдсан ба үүнд гадна загвар дизайн ихээхэн өөрчлөгдсөн.
  • Олон үйлдэлт их гэрэлтэй болсон ба урд нүүр, хойд гэрэл, урд хойд бампер зэргийн загвар өөрчлөгдсөн.
  • Мөн гүйлт хэмжих дэлгэц, км тэглээд туулах замыг хэмжих дэлгэцүүд нь орчин үеийн шингэн дэлгэцээр солигдсон. SR18DE хөдөлгүүр бүхий автомат хурдны хайрцагтай хувилбар үйлдвэрлэл бүрэн зогссон ба 1596 cc багтаамжтай 175 морины хүчин чадалтай, октан өндөртэй  бензин хэрэглэдэг NEO VVL системтэй SR16VE загварын хөдөлгүүртэй VZ-R хувилбар шинээр худалдаанд гарсан.

Бусад хувилбаруудад механик 5 араатай хурдны хайрцаг тавьж байсан. Ингээд 1999 оны 4 сард Pulsar Serie 3 хаалгатай CD20 дизель хөдөлгүүртэй хувилбар үйлдвэрлэгдэхээ больсон бол 2000 оны 8 сард Pulsar, Pulsar Serie , Pulsar serie S-RV үйлдвэрлэлүүд бүрэн зогссон байна. 2000 оноос Bluebird Silphy нэрээр гарах болсон юм.