NISSAN SERENA

2-р үе C24  (1999 - 2005)

1999 оны 6 сарын 21. С24 загвар моделио өөрчлөв. С23 загварын Серена, W30 загварын Largo хоёрыг нийлүүлж шинэ загвар гарч ирэв. 

Хоёр талдаа гүйдэг хаалгатай болгон зохион бүтээжээ. Арын гэрэл хэвтээ байрлалтай байсныг босоо загвартай болгосон. Шалны доод хэсэг нь том уужуу байдлаараа алдаршсан Honda Stepwagon-той ижил өргөн зай ихтэй болжээ.

Мөн адил урдаа хөтлөгчтэй, суудлын минивэн загвар гэхэд анх удаа 2 талаасаа гүйдэг хаалгатай хийсэн юм. Cargo хувилбар үйлдвэрлэлээ зогсоосон.

Хөдөлгүүрийн хувьд SR20DE загварын DOHC цуваа 4 цилиндртэй 1998cc ба YD25DDT загварын цуваа 4 цилиндртэй DOHC 2488cc-тэй бензинээ шууд цилиндрийн дотор цацдаг дизель турбо гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй юм. Оотекжапанаас гаргасан тусгай зориулалтын урд том гэрэл суурилуулсан, тусгай суудлын бүрээстэй болсон.

2000 оны 6 сарын 8. Өндөр таазтай загвар нэмж гаргасан. Энэ загварт хойд гэрэл нь хүртэл ердийн загвараас ондоогоор хийж өгсөн. Дотор талын зарим хэсгийг өөрчилсөн. Оотекжапанаас Rider загвар гарч эхэлсэн.

  • 2001 оны 11 сар. Испани дахь үйлдвэрлэл зогссон.
  • 2001 оны 12 сарын 25. Хэсэгчилсэн өөрчлөлт.

Урд нүүрэн хэсэг, сатандарт дээвэртэй загварт арын гэрлийн дизайн,  дотор гадна дизайн өөрчлөгдөж цахилгаан  удирдлагатай автомат гүйдэг хаалгатай болсон.

Хөдөлгүүр өөрчлөгдсөн. QR20DE загварын шууд 4 цилиндрийн DOHC 1998сс болон QR25DE загварын шууд 4 цилиндрийн DOHC 2,488сс болон өөрчлөгдсөн. 2.5 л-н багтаамжтай хөдөлгүүртэй Серена нь зөвхөн урдаа хөтлөгчтэй. Нийт 7 хүний суудалтай. Энэ үед YD25DDT дизель хөдөлгүүртэй тэргийн үйлдвэрлэл зогссон.

  • Гадаад руу экспортод гаргадаг улс нь Хон-Конг, Сингапур.
  • 2002 оны 10 сарын 3. Дотооддоо 500000 ширхэг тусгай загварын Dualdisc VG, Dualdisc V-G navipackage загварыг гаргасан.
  • 2003 оны 10 сарын 22. Нэг хэсгийг өөрчилсөн. Elgrand болон Pressage зэрэг загваруудад ухаалаг түлхүүрийг (Smart Key) хийж өгсөн. Аль болох тав тухтай тоноглолуудыг оруулахаар эрэлхийлсэн байна.

Энэ үед Rider-ийн гаднах загварын нэг хэсгийг өөрчилсөн. 70 жилийн ойн тусгай загвараа борлуулж эхэлсэн.

3-р үе С25  (2005 - 2010)

2005 оны 5 сарын 31. 3 дахь үе С25 загвар моделио өөрчлөв. Nissan Lafesta, Renault загвартай нийтлэг Nissan-ын С платформ буюу суурийг авч ашигласан.

Хөдөлгүүр нь MR20DE загварын DOHC 1997сс , цуваа 4 цилиндртэйгээр гарч эхэлсэн. Энэ загвараас эхэлж арын тоормос нь барбанаас дискэн тормоз болсон байна.

Хурдны хайрцгийн хувьд урд хэсэг нь пүрш амортизатор 2 нэг дор угсрагдсан, хойд  2 дугуйгаар хөтөлдөг хагас хамааралтай тэнхлэгтэй, 4 дугуйгаар хөтөлдөг нь олон татуургатай multilink. Арааны рычаг нь уралдааны машины адил хянах самбар дээрээ байрлалтай болсон.

Үйлдвэрлэл нь Nissan-ын үйлдвэрт хийгддэг боловч Хон-Конгд ч гаргадаг байна. Хятадад хамтарсан үйлдвэрээс гаргадаг хятад ханзаар нэрээ гаргасан байдаг. Бусад компанийн ижил төрлийн машины урд дугуйн тэнхлэгээс хойд дугуйн тэнхлэг хүртэлх зай 2,800мм байдаг бол Серенагийх 2,860 мм болгон илүү урттай хийж өгчээ.

  • 2005 оны 12 сарын 27. Хэсэгчилсэн шинэчлэл хийгдэж  хөх цэнхэр өнгөтэйгөөр үйлдвэрлэхээ больжээ. Rider-аас бусад загвар 2010 оны түлш зарцуулалтын стандартыг 5% нэмэгдүүлэх зорилтыг биелүүлсэн, мөн 2005 оны хаягдал хорт хийг 75%-р хорогдуулах (SU-LEV) зорилтод багтаж чадсан байна. Урд гэрлийн тусгалыг өөрчлөх систем зэргийг суурилуулсан.
  • 2006 оны 6 сарын 13. High way star, Оотекжапанаас тусгай загварын「Rider αII」-ирэх жилийн 3 сар хүртэл борлуулахаар болжээ.
  • 2007 оны 12 сарын 19. Дотор гадна хэсэг тоноглолыг хувьсган өөрчилсөн. RS, RX, Оотекжапаны тусгай зориулалтын хувилбар Axis зогсохын өмнөхөн нэмж гаргасан High way star, Urban selection хувилбарууд үргэлжлэн гарсан. Гэр бүлийн тэрэг болгоё гэсэн уриан дор өөрчлөлтөө хийсэн.
    Elgrand-д  суурилуулсан эргэн тойрноо 4 талаасаа харах дэлгэц мониторыг суурилуулсан. Мөн Rider, High perfomance spec, Rider perfomance spec хувилбарууд  нэмэгдэж үйлдвэрлэгдэх болжээ.
  • 2008 оны 12 сарын 18. Тусгай зориулалтын High way star V selection борлуулагдаж эхэллээ. Мөн өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тоноглол бүхий машин нэмж гаргасан.
  • 3 дахь үеийн шинэчлэлтээс эхлээд кузов дотроо уужим том байхаас гадна 1 BOX гэж хэлэхээргүй маневр сайтай,  янз бүрийн суудлын бүрээсний сонголт их байсан учраас янз бүрийн гэр бүлийн давхаргаас дэмжлэг сайшаал хүртсээр 2007 оноос хойш 3 жил дараалан минивэнгийн жилийн борлуулалтаараа тэргүүлэх  болсон байна. Мэдээж хэрэг дотооддоо борлуулагдах Nissan автомашины хувьд хамгийн их гэсэн үзүүлэлттэй байсан.
  • 2009 оны 4 сарын 23. 4 дугуйгаараа хөтөлдөг 4WD тэрэгт түлш зарцуулалтын системийг сайжруулсан. CVT хурдны хайрцгийн удирдлагын компьютерыг өөрчлөн сайжруулснаар  2010 оны түлш зарцуулалтын стандартыг 15% дээшлүүлж биелүүлсэн байна.
  • 2009 оны 9 сарын 30. Тусгай зориулалтын ( High way star V aeroselection), мөн оны 10 сарын 7нд (20SV selection) 2 загвар
  • 2010 оны 4 сарын 26-нд High way star V aeroselection хувилбарт HDD хард дисктэй навигацийн систем суурилуулан, 5 сарын 14-с эхлэн борлуулж эхэлсэн байна.
  • 4-р үе С26 (2010 он)
  • 2010 оны 10 сарын 4. Nissan 4-р үеийн Serena-г нийтэд зарлаж, танилцуулах өдрөө зарлалаа.
  • 2010 оны 11 сарын 8. Бүрэн шинэчлэлт хийгдсэн.
  • 3 дахь үеийн загварыг үргэлжлүүлэн авч хэрэглэсэн боловч ерөнхийдөө зөөлөн урсгалыг бэлгэдсэн дизайн болж хувирсан.
  • Мөн салоны дотор зайг томсгож, урт нь урд загвараас 300мм илүү урт болсон байна.
  • Мөн урд салхины шилийг томруулснаар урд талын үзэгдэх орчин дээшилсэн.
  • Хөдөлгүүрийг шинэ загварын 2.0л-н багтаамжтай бензинээ шууд цацдаг MR20DD загвараар сольсон.
  • Бензинээ цилиндрийн дотор шууд цацдаг хөдөлгүүр тавьснаар түлшний зарцуулалт сайжирч, хөдөлгүүрийн чадал нэмэгдсэн. Хөдөлгүүрийн бага дунд эргэлтэд хааз бага зэрэг гишгэх төдийд хөнгөхөн хөдлөхийн зэрэгцээ шатахуунд хэмнэлттэй явах боломжтой болсон.
  • Мөн Eco mode буюу машин зогсож байх үед бензин өгөлт нь хаагдаж тахир голыг цахилгаан хөдөлгүүрээр эргүүлж байдаг, хөдлөх үед бeнзин хөдөлгүүр ахин ажиллаж эхэлдэг.
  • Энэ үед стартераар  асаах мэт  дуу чимээ гардаггүй .
  • Энэ тохиолдолд  эйркондишний сэнс үлээж байх бөгөөд салоны температур нэмэгдэхэд бензин хөдөлгүүр автоматаар ажиллаж эхэлнэ.
  • Гүйдэг хаалга нь томоор онгойдог учир хүүхэд тэвэрсэн чигээрээ орж суухад амар, товчлуур дарахад л хаалга хаагддаг автомат удирдлагатай хаалга хийгдсэн. Мөн хянах дэлгэцэд жолоодлогын  мэдээллүүдийг дүрс тоогоор гарч жолоодлогоо бүрэн хянах боломж самбартай болсон байна.
  • Ард ,урд хажуу талаа  дэлгэцээр харах камер суурилуулж өгсөн. 20G загварт ухаалаг эйркондишн, витамины фильтертэй ионжуулагч аппарат суурилуулж өгсөн. Мөн бензинээ шууд цацдаг систем нэвтрүүлсэнээр 4 дугуйгаар хөтөлдөг загвар  хүртэл 2010 оны түлш хэмнэлтийг 25% нэмэгдүүлж эко тэрэг болж чадсан юм.
  • 4 дэх үеийн Серена нь өмнөх бензин загвартаа бага бензин зарцуулалтын технологи нэвтрүүлсэн Pure Drive эко машиныг гаргаж байсан бөгөөд ийм эмблемийг ч тавьж өгөх болсон байна.