NISSAN TINO
Тino нь Nissan автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байсан суудлын автомашин юм. V10 Tino нь B15 загварын Sunny-н суурин дээр хийгдсэн MS кузовын загвар дээр боловсруулагдан хийгджээ.
Зураг төслийг B15 Sunny-гийн зохион бүтээгчид хийсэн юм. Кузовын өргөнийг 1.76 м-р өргөн болгосон.
Хурдны хайрцгийн шилжүүлэх бариул нь рулийн хажууд байрлалтай, урд суудал нь шууд үргэлж бөгөөд урд суудалд 2+1 хүний суудал, хойд суудалд 3 суудалтай.
Энэ байдлаараа FIAT Multiple эсвэл Honda Edex-тэй төстэй хийгдсэн боловч суудлууд нь тус тусдаа юм.
- Арын суудлыг авахад ачааны зай их болдог. Үүнийг Toyota Corolla Pasion загвартаа нэвтрүүлсэн юм. Мотор нь SR20DE цуваа 4 цилиндртэй DOHC 1998cc +hyper CVT, хэмнэлттэй хөдөлгүүр (Lean burn) QG18DE загварын цуваа 4 цилиндртэй DOHC 1769cc +4 шаттай автомат хурдны хайрцагтай 2 төрлийн загвар гарсан нь аль аль нь хурдны хайрцагны шилжүүлэх рычаг нь рульныхаа хажууд байрлалтай хийгдсэн байна.
- Харин гадаадад гаргадаг нь 2 суудлынхаа голд шалан дээр байрлалтай (YD22DDTi мотортой). Урд тэнхлэг нь пүрш амортизатор нь нэг дор бүтэцтэй байдаг. Хойд тэнхлэг нь Sunny-д хэрэглэж байсан олон татуургатай хамааралтай тэнхлэгтэй. Дугуй мөр хоорондын зай 1535мм болж өргөссөн.
Дугуй тэнхлэгийн хоорондын зай 2535мм өөрөөр хэлбэл B14,B15 Sunny-тай ижил хэмжээтэй болсон учир рулийн хуваарилалт сайн болж өгсөн. Өмнө нь Оотэкжапанаас гаргасан Aerosport загвар ч гарсан.
2000 онд 100 гэсэн хязгаартай тоогоор Hybrid загвар ч гарсан байна. Тino-г сонгосон учир нь жижиг тэрэг болохоор сонгосон бус Тino шиг машин байх тусам шатахуун хэмнэх зарчимтай байх нь нийгэм тэр чигээрээ түлш зарцуулалтыг багасгах явдалд хувь нэмрээ өгнө гэж үзсэн. Иймд 1996 оноос Hybrid автомашин гаргах судалгаа явагдан тухайн үед Tino-г энэ төслийн хүрээнд үйлдвэрлэхээр төлөвлөж, энэ нь хамгийн их хэрэглэгч болох албан хаагчдын дунд хамгийн их ачааг үүрэх hybrid автомашин байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршсон юм. Nissan-ын хамгийн анхны hybrid загвар Fuga дотооддоо 2010 оны намар гарч борлуулагдаж байна.
Хойд америкт Nissan Altima Hybrid гардаг.
V10 загвар (1998-2003)
1998 оны 12 сарын 22.
V10 Тино загвар анх борлуулагдаж эхэлсэн.
1999 оны 3 сар.
Европт гаргах Алмера Тино 69-р Женевийн мотор шоунд танилцуулагдсан.
2000 оны 3 сар.
Европд гаргах Алмера Тино 70-р Женевийн мотор шоунд танилцуулагдсан. Ниссан Мотор эврика компани нь Испанийн Барсэлона хотод Сонафланка үйлдвэрт YD22DDT загварын хөдөлгүүртэй 4 цуваа цилиндртэй DOHC хөдөлгүүртэй дизель турбо загварыг гаргасан.
2000 оны 3 сарын 23.
Nissan автомашин үйлдвэрлэлд анх удаа суудлын тэрэгт Tino hybrid 100 ширхэг үйлдвэрлэжээ. Цахилгаан мотор+бензин хөдөлгүүр мөн hyper CVT зэргийг угсарсан. Nissan-д зөвхөн бага оврын хөнгөн лити-ион зай хураагуурыг суурилуулсан. Hybrid-ын тоноглолын хувьд арын гэрэл нь LED гэрэлтүүлэгтэй болсон.энэ оныхоо 4 сарын 14-с худалдан авах захиалгаа авч 100 хувь борлуулав.
2000 оны 4 сарын 12.
Урд суудал 2 хүн суух арын суудал 3 хүн нийт 5 хүний зориулалттайг нэмж гаргасан. 6 хүний суудалтай загвар нь арын голын суудалд хүүхдийн суудал нэгийг нэмж өгч гаргасан байна.
2000 оны 5 сар.
Европд гаргах Almera Tino гарч ирэв.
2001 оны 3 сар.
Мураяма үйлдвэр хаагдаж Кюшү үйлдвэрт шилжив.
2001 оны7 сар.
Design Centre of Nortn-Rhine Westphalia –н RED DOT AWARD шагнал хүртсэн.
2002 оны 10 сарын 2.
[Tino ] нэрнээс [TINO] гэж томоор бичсэн нэрэнд шилжсэн. Дугуйн колпакны дизайн өөрчлөгдсөн. Хүүхдийн даруулгатай суудалтай загвар нэмэгдсэн. 2 л-н багтаамжтай хөдөлгүүртэй 6 хүний суудалтай загварын үйлдвэрлэлийг зогсоож 1.8 л-н багтаамжтай хөдөлгүүртэй QG18DE загварт 5 хүний суудалтайгаар хийсэн загвар үргэлжлэн гарах болсон.
2003 оны 3 сар.
Японы дотоод дахь үйлдвэрлэл зогсож, Ниссан Мотор эврика S.A. үйлдвэрлэлээ үргэлжлүүлж Европд Тино, эсвэл Алмера Тино нэрээр борлуулагдаж байгаа.
2006 оны 3 сар.
Испанид үйлдвэрлэлээ зогсоосон.
Эх сурвалж: www.cardoctor.mn