MITSUBISHI DIGNITY

Toyota Century, Nissan President загваруудтай эн зэрэгцэх ангилалд хамаарах бөгөөд 2000 оны 12 сард худалдаалагдаж эхэлжээ.

Нөгөө талаар Proudia загварын лимузин хувилбар гэж хэлэгддэг. Үнэндээ тэр чигээрээ Proudia-н элементүүдийг хэрэглэсэн ба дунд талын багана нь маш өргөн бүдүүн гэдэг нь түүний онцлог юм. Уртын хирээр салоны доторх байдал сайжирсан байдаг ба тухайн үедээ 9 сая 990 мянган иенээр борлуулагдаж байжээ.

Эзэн хааны ордонд ханхүү Акшиномияа-гийн гэрийн хэрэглээнд хэрэглэгдэж байсан боловч тухайн үеийн Mitsubishi-ийн удирдлагууд гарсан алдаагаа нуусан нь илэрч автомашинууд эргэн дуудагдах болсон, мөн тансаг зэрэглэлийн машин урд хөтлөгчтэй байна гэдэг нь уламжлалаас хазайсан хэрэг болсон гэж үзжээ.

Нийт ердөө 59 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд дараа жил гэхэд л үйлдвэрлэхээ больсон юм.

  • Японы автомашины түүхэнд хамгийн бага тоогоор үйлдвэрлэгдсэн загвар болжээ.

Тун удалгүй Proudia загвар үйлдвэрлэлээс хасагдсанаар Mitsubishi группийн тансаг зэрэглэлийн автомашины түүх тасарсан гэж хэлэхэд болно.