MITSUBISHI DION

2001 оны 1 сарын 25-нд анх худалдаанд гарсан.

Chariot загвар хэмжээний хувьд томорч Chariot Grandis нэрээр гарах болсноор түүний өрөн зайг нөхөх арай бага хэмжээний минивэн шаардлагатай болсноор Dion гарах болжээ.

  • Mirage бага оврын седаны суурин дээр хийгдсэн Dingo загварын суурийг ашигласан бөгөөд ингэхдээ тэнхлэг хоорондын зайг уртасгаж 7 хүн суухаар болгосон.
  • Өөрийн ангиллын загваруудыг бодвол өндөр зэгзгэр ба минивэнд баймааргүй урд том хамартай болсон юм.
  • Хөдөлгүүр нь бүгд GDI ба урд хөтлөгчтэй, 4WD хөтлөгчтэй гэсэн 2 төрөл.
  • 2000 оны 1 сарын 25. Борлуулалт эхэлсэн бөгөөд GDI тэжээлийн систем бүхий 4G63 2.0 литрийн хөдөлгүүр, 4 шатлалтай автомат хурдны хайрцаг, урд хөтлөгчтэйгөөр гарчээ.
  • 2000 оны 7 сар. Fulltime 4WD хувилбар үйлдвэрлэгдэж эхлэв.
  • 2002 оны 5 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн хийгдэж их гэрэл, урд нүүр, капот, арын хаалга, урд хойд бамперийн дизайн, номерын байрлалд өөрчлөлт оржээ.
  • Мөн 4G64 хөдөлгүүр солигдон Galant загварт тавигддаг 4G94 хөдөлгүүртэй болсон. Нэмээд 1.8 литрийн турботой 4G93 хөдөлгүүр тавигдах болов. 2.0 литрийн хөдөлгүүртэй бүх хувилбарт CVT хурдны хайрцаг суурилуулжээ.
  • 2004 оны 10 сарын 13. Бага зэргийн сайжруулалт хийгдсэн. 1.8 турбо хөдөлгүүртэй 4WD хувилбар гарах болов.
  • 2006 оны 3 сар борлуулалт зогссон ба энэ бүх хугацаанд нийт 65000 гаруй ширхэг борлуулагджээ.