MITSUBISHI FTO

1971 оноос үйлдвэрлэсэн HOT загвар болж байсан Mitsubishi Galant Coupe FTO загварын нэрийг авсан загвар бол Mitsubishi FTO юм. Тухайн үедээ зөвхөн Японы дотоодод зориулан үйлдвэрлэж байсан боловч 2000 оноос экспoртoд гарах болсноор далайн чанадад ч давхих болсон юм.

Авто үзэсгэлэнд AWD хөтлөгчтэй байхаар танилцуулагдаж байсан боловч бодит байдалд урд хөтлөгчтэй загвар түлхүү борлуулагдсан юм. Тухайн үеийн шулуун элементтэй дизайн бүхий Mitsubishi-ийн загварууд дотор дугуй болон муруй шугаман стильтэй гэдгээрээ ялгарч байсан. V6 хөдөлгүүр тавих болсноор түүнд тохирсон явах ангийг бүтээх хэрэгтэй болсон юм.

  • 1994 оны 10 сард худалдаанд гарчээ.
  • 2.0 литрийн V6 хөдөлгүүр ба 1.8 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүртэй гарсан бөгөөд V6 нь 170 м.х (шинэчлэлтээр 180 морины хүчтэй болсон), MIVEC систем бүхий нь 200 морины хүчтэйгээр гарч байв.
  • Автомат хурдны хайрцаг нь Япондоо хамгийн анхны гар шилжүүлэгтэй хурдны хайрцаг байсан бөгөөд INVECS II загварынх юм.
  • Хэсэгчилсэн шинэчлэлтээр 5 шатлалтай болсон байна. Тухайн жилдээ Японы “Car of the year” шагналыг хүртжээ. Үүнийг тохиолдуулан онцлог  өнгийн 500 ширхэг тусгай хувилбарыг борлуулсан байна.

Түүний өрсөлдөгч болох Nissan Silvia, Toyota Celica, Honda Integra нь голдуу механик хурдны хайрцагтай хувилбар ихээхэн борлуулагдсан бол FTO хувьд энэхүү автомат хурдны хайрцагтай нь дийлэнх байдаг юм.

  • Харин механик хурдны хайрцагтай загвар цөөн тоогоор борлуулагджээ.

Урд хөтлөгчтэй учраас хурдтай эргэх үеийн үзүүлэлт сайтай, тухайн үедээ кузовын бат бөх хатуулгаараа хамгийн сайн үзүүлэлттэй байсан юм. Японы тамирчин Шиничи Кацура хэлэхдээ урд хөтлөгчтэй дрифтийн төрөлд хамгийн шилдэг загвар юм гэж магтаж байжээ.

1995 онд Хонда Интегра Type R гарах хүртэл Японы хамгийн хурдан урд хөтлөгчтэй машин байсан байна.
2000 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль гарсантай холбогдуулж GTO загварын хамтаар үйлдвэрлэлийг зогсоосон байна.