MITSUBISHI LEGNUM
1996 онд загварын бүтэн шинэчлэлт хийсэн Galant загварын wagon загвар болон гарсан. Дээвэр дээрээ ачаа тогтоох зурвастай болсноор 30 мм өндөр болжээ.
Мөн хойд дугуйнаас хойш Galant-аас урт болсноор тээшний хэсгийн зай нэмэгджээ. Гэсэн хэдий ч бусад өрсөлдөгч загваруудаас тийм том болж чадаагүй бөгөөд Sport wagon гэсэн төрөлд харьяалагдаж үлдсэн юм.
Хойд Америкийн зах зээлд Galant Estate, Европын зах зээлд Galant Combi нэрээр экспортлогдож байсан.
Урд хойд тэнхлэг нь 5 татуурга бүхий multi link бүтэцтэй нь спорт явалтад гайхалтай тохирч байдаг. Хойд талын тэнхлэг нь седан загвартайгаа адил бүтэцтэй байгаа нь түүний багаажны зайнаас хороох бас нэгэн шалтгаан болдог. Түүгээр зогсохгүй хойд суудлын түшлэг налах боломжгүй болсон байна.
Урд талын хамрын хэсэг, арын хэсэг нь хэсэгчилсэн шинэчлэлтийн өмнө хойно гэдгээрээ нэлээн ялгаатай.
Хувилбаруудаас шалтгаалж дизайны аэро хэсгүүд ч өөр харагддаг.
Тус бүрдээ салоны ялгаатай ST, ST-R, VIENTO, VR-4 гэсэн хувилбаруудтай бөгөөд хамгийн дээд хувилбар нь VR-4. Гэхдээ VR-4 дотроо VR-4, VR-TYPE S гэж ялгагддаг. VR-4 нь Mitsubishi Lancer Evolution загварт тавигддаг AYC (Active Yaw Control) систем тавигдсан бол VR-4 Type S хувилбарт ASC (Active Stability Control) ба TCL (Traction Control) системүүд тавигдсан байна.
- Бас нэг онцлог нь ачаа хэчнээн их ачсан ч газраас зай хүртэлх зайг тогтмол хэмжээнд барих үүрэгтэй Self Leveling тэнхлэгтэй явдал юм.
- Тухайн үедээ япондоо анх удаа хажуугийн хөшгөн аюулгүйн дэрийг хэрэглэсэн юм.
Харин хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа гарсан VR-4 TYPE V хувилбарт AYC системийг ашиглаагүй юм.
Хөдөлгүүр
4 цилиндртэй 1.8 литрийн 4G93 (GDI), V6 2.0 литрийн 6А12 болон түүний диаметрийг томруулан зорсон 2.5 литрийн 6А13 загварын хөдөлгүүртэй.
Энэ 3-аас гадна сүүлд 4 цилиндртэй 2.0 литрийн 4G94 (GDI) ба 2.4 литрийн 4G64 (GDI), 280 морины хүчтэй 2.5 литрийн 6А13 хос турбо бүхий 3 хөдөлгүүрээр солигдсон юм.
Galant Legnum-д тавигдаж байсан 4G93 GDI хөдөлгүүр нь тухайн үедээ шинэ дэвшилтэт технологийн “Tehnology of the year” шагналыг авч байсан байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn