MITSUBISHI TRITON
Triton гэх энэхүү пикап загвар нь Тайланд -ийн үйлдвэрт үйлдвэрлэгддэг бөгөөд хойд Америкаас бусад улсад экспoртлoгдoж байгаа. Энэ нь Strada-ийн орлох загвар боловч Японд 2011 оны зун хүртэл борлуулагдсан юм.
Угтаа бол Mitsubishi Forte энгийн пикап загварыг сайжруулан Strada-ийн дараа үе болгон 2005 оны 8 сараас Тайландад үйлдвэрлэж эхэлсэн.
Triton гэх энэ нэр нь цоо шинэ биш бөгөөд өмнө нь далайн орнуудад зориулсан загварт өгч байсан нэр бөгөөд европт хуучны алдарт L200 нэрээр гарсан.
Хөдөлгүүрийн хувьд 2.5 болон 3.2 литрийн Common rail турбо дизель хөдөлгүүртэй ба 5 шаттай механик болон 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай юм. Мөн дан бүхээгтэй хувилбарыг европт санал болгож байгаа.
Японд 2006 оны 9 сараас Таиландаас импортолж эхэлсэн ба V6 SOHC 24 клапантай 6G74 бензин хөдөлгүүр, 4 шатлалтай автомат хурдны хайрцагтайгаар худалдаалж эхэлсэн.
- Тайландын загвараас гадна талдаа зүүн урд крыло дээрээ жижиг тольтойгоор ялгаатай. Даац нь 400 кг
- 2009 онд бага зэргийн сайжруулалт хийж 2 инч хэмжээтэй навигаци суулгах боломжтой зайг гаргаж өгсөн ба кузовт гүн хөх өнгийг нэмж оруулсан.
- 2010 оны 4 сард мөн сайжруулалт хийсэн ба үүгээр урд хэсгийн дизайн, 16 инчийн дугуй, гишгүүр шинэчлэгдсэн.
- Салоны дотор талд голын хайрцгийг шинэчилж, суудлын хажуу түших чадварыг дээшлүүлсэн ба хөдөлгүүрийн холимгийн хаалтыг электрон удирдлагатай болгон хүчин чадлыг нэмэгдүүлж , хурд баригч Cruise control тавих болсон юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn