HYUNDAI SANTA FE

1-р үеийн Santa FE (SM модель 2000 - 2005 он)

2000 онд SUV төрлийн бага оврын жийп зохион бүтээх төслийн хүрээнд EF Sonata-н үндсэн суурийг ашиглан хийсэн бөгөөд EF Sonata нь өөрөө Mitsubishi Diamante-ийн үндсэн суурьтай байсан. Цуваа 4 цилиндртэй 2.4 литр, V6 2.7 литрийн бензин хөдөлгүүртэй.

2-р үеийн Santa FE (2005 оноос)

2005 оны 11 сард NF Sonata-гийн үндсэн суурин дээр хийгдэж хэмжээний хувьд том болсон. Хойд Америкийн зах зээлд Детройтын авто үзэсгэлэнд тавигдсанаар нэвтэрсэн.

Дизайныг Америкийн нэгдсэн улсын Калифорн муж дахь Hyundai California Design Center-д гаргажээ. Хойд Америкийн зах зээлд зориулсан загвар нь Алабама дахь Hyundai-н үйлдвэрт Sonata-ийн хамт үйлдвэрлэгддэг.

Гэвч 2011 оноос Жорж мужийн Kia Motors Mаnufacturing Georgia-үйлдвэрт Santa FE-г үйлдвэрлэх болж, харин хуучин үйлдвэрт нь Kia Sorento-г үйлдвэрлэх болсон байна. 

Солонгост 2.2 литрийн дизель хөдөлгүүр, хойд Америкт V6 2.7 литрийн Дельта хөдөлгүүр, мөн 3.3 литрийн Ламбда хөдөлгүүртэйгээр худалдаалагдаж байна. Ерөнхийдөө урд талын дизайн нь Infinity FX- тэй төстэй болсон.