HYUNDAI VERACRUZ

SUV ангилалд багтах дунд ангиллын тохилог Veracruz нь юуны түрүүнд Америкийн зах зээлд зориулагдан төлөвлөгдсөн байна.

2007 онд Детройтын үзэсгэлэнд тавигджээ. Усан долгиолсон гадаргуутай хийх Hyundai компанийн зарчмаар Elantra, Santa FE-тай төстэй дизайнтай болсон ба акулыг санагдуулам урд талтай болсон байна.

Салонд чанар сайтай материал ашигласан урд болон дунд талын хайрцгууд нь металл мэт харагдах ба модон оруулгууд ч хийж өгсөн байна.

5-р үеийн Sonata-гийн NF суурин дээр хийгдсэн бөгөөд туслах рамд бэхэлсэн хойд урд үл хамаарах тэнхлэг, хөндлөн байрлалтай хөдөлгүүртэй. 3.8 литрийн Lambda төрлийн V6 DOHC, клапангийн хугацаа тохируулах CVVT системтэй 260 морины хүчтэй бензин хөдөлгүүр, Common Rail түлшний систем бүхий 240 морины хүчтэй V хэлбэрийн 3 литрийн 6 цилиндртэй дизель хөдөлгүүрүүд тавигдсан байна.

Энгийн загвар нь урд хөтлөгчтэй бөгөөд захиалгаар тэнхлэг хоорондын дифференциал түгжигчтэй 4WD систем хийлгэж болно.

6 шаттай гараар шилжүүлэх боломжтой Shiftronic шинэ загварын автомат хурдны хайрцагтай ба тоормосны ABS+EBD, тогтворжуулах ESC, хий эргэлтийн эсрэг TCS тавигдсан байна.

  • GLS, SE, Limited гэсэн 3 хувилбартай ба 3 эгнээ суудал, толь, жолоочийн суудлын цахилгаан удирдлага, CD/MP3 тоглуулагч , суудал халаагч, люк, арьсан суудал, 18 инчийн дугуй зэрэг олон тоноглолуудтай юм байна.
  • Hyundai ix55 нэрээр ОХУ болон Европын зах зээлд гаргадаг бол АНУ, Канад, Өмнөд Солонгос, БНХАУ, Доминикан, Бразилд Hyundai Veracruz нэрээр гардаг байна.
Hyundai Veracruz
Hyundai Veracruz
Hyundai ix55 хойд тал
Hyundai ix55 хойд тал

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.