HYUNDAI ACCENT
Солонгосын Hyundai компанийн бага ангиллын суудлын автомашин бөгөөд TB ба Elentra загваруудын дундах ангилалд хамаарагдана. Дотооддоо 2-р үе ба 3-р үеийн загварууд нь Verna нэрээр худалдаалагдаж байгаад 4-р үеэсээ эргээд Accent нэрээр худалдаалагдах болсон байна.
1-р үе X3 (1995-1999 он)
1995 онд Excel-ийн үргэлжлэл болон оронд нь гарч ирсэн загвар бөгөөд хэд хэдэн газар тухайлбал Австралид Excel болон Pony нэрээр худалдаалагдаж байсан.
БНХАУ-д Hyundai компанийн хамтын ажиллагааны хүрээнд Dongfeng motor (Дорнын Салхи) компанид Qianlima (Чианлима) нэрээр үйлдвэрлэж байна. Солонгосын дотоодын зах зээлд 4 хаалгатай седан нь Accent нэрээр, 5 хаалгатай хэчбак нь Euro Accent нэрээр, 3 хаалгатай хэчбак нь Pro Accent нэрээр худалдаалагдаж байна.
2-р үе LC (1999-2005 он)
1999 онд гарсан бөгөөд Солонгост Verna гэж нэрлэсэн. Бүхээгийн загвар нь 3 хаалгатай хэчбак Verna Sport, 4 хаалгатай седан, 5 хаалгатай хэчбак загвар нь Vernacens гэдэг.
Хөдөлгүүр нь 1.5 литрийн SOHC 12 клапантай, 1.5 литрийн DOHC 16 клапантай, 1.6 литрийн DOHC 16 клапантай хөдөлгүүртэй байсан.
- 3 хаалгатай хэчбак нь WRC (World Rally Championship) уралдаанд оролцож байсан.
- Английн BBC телевизийн Top Gear (Топ Жийр) нэвтрүүлгээр орж багагүй шүүмжлэл егөөдлийг сонссон байна. Тухайн үед орсон Verna-нь 1.5 литрийн дизель мөртлөө 3-хан цилиндртэй бөгөөд хэтэрхий удаан 100 км/ц-ийн хурдыг 19 секундэд авдаг гэх мэтчилэн таагүй дүгнэлтүүдийг хийсэн байна.
- Мөн нэвтрүүлгийн хөтлөгч Jeremy Clarkson, James May нар энэ машины нэр юу билээ, аан тийм Accident (Осол, гэмтэл гэсэн утгаар ) билүү гэх мэтчилэн доромжилсон нэвтрүүлэг хийж байсан байна.
3-р үе MC (2005он-2010 он)
Их биеийн загварын хувьд Седан болон 3 хаалгатай хэчбак гэсэн 2 төрлийн бүхээгтэй гарсан байна. Седан загвар нь 2005 оны 4 сарын Нью-Йоркийн авто үзэсгэлэнд анх тавигдсан байна.
- 9 сараас Солонгосын дотоодын зах зээлд борлуулагдаж эхэлсэн байна.
- 2005 оны сүүлээр хойд Америкийн зах зээлд борлуулагдаж эхэлжээ.
- Харин 3 хаалгатай хэчбак нь 2005 оны 9 сард Франкфуртын авто үзэсгэлэнд тавигдаж мөн оныхоо 11 сард Лас-вегасын SEMA (Speciality Equipment Marketing Association) танилцуулагдан 2006 оны 4 сараас дотооддоо худалдаалагдаж эхэлсэн.
- Хойд Америкт мөн оны хавраас борлуулахаар төлөвлөж, хамгийн энгийн загварыг нэг бүрийг нь 10000 америк доллар байхаар тооцжээ.
- 2005 оны 11 сард хятадын Гуанжоуд болсон олон улсын авто машины үзэсгэлэнд Hybrid загвар нийтэд танилцуулагджээ.
- Одоо энэ загварыг Мексикт DODGE Attitude нэрээр Chrysler компанийн үйлдвэрт үйлдвэрлэж байна. 2009 оны 6 сард Солонгос дахь загваруудад бага зэргийн өөрчлөлт хийж Sonata-д өгсөн туслах нэр болох Transform нэрийг өгч, Hyundai Verna Transform болжээ.
4-р үе RB ба RC (2010 он)
2010 оны 4 сард Бээжингийн авто үзэсгэлэнд шинэ загварын Verna седан тавигдсан. Энэ үзэсгэлэн дээр Hyundai-н дэд ерөнхийлөгч Чон Үйсон “хятадын зах зээлрүү дэлхий нийтийн хандлага чиглэж байна гэж мэдэгдсэн байна.
Гадна дизайны шийдэл нь "fluidic sculpture" гэсэн шингэн мэт долгиолсон байх зарчмаар хийгдсэн бөгөөд шинэ загварын YF Sonata-ийн ах дүү загвар мэт байхаар болсон байна.
Хөдөлгүүр нь гамма хөдөлгүүр нэртэй 1.4 литрийн ба 1.6 литрийн багтаамжтай. 1.4 тэй хөдөлгүүр нь 5 араатай механик ба 4 шатлалтай автомат, 1.6-тай хөдөлгүүр нь 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай.
- Үндсэн суурь эд ангийг шинээр зохион бүтээсэн ба тэнхлэг хоорондын зай нь 2570мм болж ангилалдаа хамгийн урт нь болсон байна.
- Урд тэнхлэг нь Mc Pherson хийцтэй ба Хойд тэнхлэг нь кузовын дагуу бэхлэгдэх trailing-arm хийцтэй болжээ.
- 2010 оны 8 сард хятадын зах зээлд зориулан гаргасан загварын урд нүүрэн хэсгийг нь өөрчлөн Москвагийн олон улсын үзэсгэлэнд RB concept хэмээн үзүүлж Hyundai Solaris нэрлэн оросын зах зээлд зориулж Санкт-Петербүрг хотноо үйлдвэрлэж эхэлсэн байна.
2010 оны 11 сарын 2-ний өдөр RB кодтой загварын нээлтийг Солонгост хийсэн 11 жилийн хугацаанд хэрэглээгүй Accent нэрийг дахин хэрэглэх боллоо. Дэлхийн хэмжээнд 500,000 ширхэг, үүнээс 200,000 ширхэг нь Солонгост зарагдсан байна. 2 төрлийн хөдөлгүүртэй бөгөөд 1.4 литрийн VVT болон GDi гэсэн 2 янз байдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn