SUBARU TRIBECA
Фужи Хүнд Үйлдвэрлэл (Fuji Heave Industrial)-ийн дээд ангиллын кроссовер Subaru Tribeca нь 2005 онд Детройтын авто үзэсгэлэнд анх тавигджээ.
Харин европын зах зээлд 2006 оноос эхлэн борлуулагдаж эхэлсэн байна. Гэрээт дизайнер Алексoм Запатиносомын гаргасан Tribeca-н урд талын дизайн Хойд Америкчуудад төдийлөн таалагдсангүй учир 2006 онд ердөө 18614 ширхэг л борлуулагджээ.
Ингээд 2007 онд урд талын гэрэл нүүр нь шинэчлэгдэн өөрчлөлт хийгдсэн Tribeca Нью-Йоркийн авто үзэсгэлэнд тавигдан 2007 оны зунаас худалдаалагдаж эхэлжээ. Европт 2008 оны 1 сараас худалдаанд гарсан байна.
Европын загвар нь уламжлалт хэвтээ (boxer) хэлбэртэй, 3 литрийн багтаамжтай хуваарилах нударган голоор оруулах клапангийн нээгдэх хугацаа болон зайг тохируулах (AVCS+AVLS) систем бүхий 245 м.х-тэй хөдөлгүүр, гараар шилжүүлэх боломжтой 5 шаттай автомат хурдны хайрцагтай.
Мөн Tribeca нь Subaru-н уламжлалт 50:50 гидр түгжигчтэй тэнхлэг хоорондын дифференциал, урд тэнхлэг нь туслах рамд бэхэлсэн McPherson тэнхлэг, хойд тэнхлэг нь Multilink буюу олон татуургат тэнхлэгтэй юм байна.
- Хамгийн гол сайжруулалт 2008 онд хийгдсэн бөгөөд 256 м.х-тэй 3.6 литрийн багтаамжтай хөдөлгүүр тавьсан явдал юм.
Поршенгийн явалтыг нэмэгдүүлж, оруулах ба гаргах клапангийн нээгдэх хугацааг тохируулах DAVCS шинэ систем, жижгэрүүлсэн гидр трансформатор (гүзээ диск) бүхий шинэ төрлийн 5 шаттай хурдны хайрцаг, хойд тэнхлэгийн өөрчлөлт, VTD (Variable Torque Distribution) тэнхлэг хоорондын дифференциалтай болсон.
Ингэснээр зөвхөн тэнхлэг хооронд эргүүлэх хүчийг автоматаар 50:50 түгжих бус тухайн замын нөхцөл байдалд тохируулан VDC (Vehicle Dinamic Control) системээс авсан өгөгдөлд тулгуурлан боловсруулж хойд болон урд тэнхлэгт тохируулан хуваарилдаг болов.
Дотор салонд 160Вт-ын CD чэйнжер, МР3 уншигчтай хөгжим тавьж, жолоочийн суудал нь 8 тохиргоотой, автомат удирдлага, санамжтай болжээ. 7 инчийн хуруун мэдрэмжтэй удирдлага бүхий дэлгэц, ухрах камертай навигацийн систем, арьсан суудал зэрэг олон тоноглолуудыг захиалгаар хийлгэж болно. Мөн 2008 оноос арын багаажны суудлыг цахилгаанаар удирдлагаар эвхдэг болсон байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn