SUBARU OUTBACK

3-р үе 2003 он

2003 онд Токио, Франкфуртын автошоуд  дунд ангиллын 4 дугуйн хөтөлгөөтэй вагон загварын (комби) Outback нийтэд танилцуулагджээ.

Мөн 2004 онд гадна тал нь яльгүй ялгаатайгаар Чикагон авто үзэсгэлэнд тавигдсан. 2006 оны хавраас Японд, намар нь европт худалдаалагдаж эхэлсэн байна.

Ерөнхий дизайны хувьд гайгүй болсон бөгөөд урд нүүр, гэрэл, крылоны хэв зэрэг нь зохицсон гэхэд болно.

2003 оноос Subaru Outback нэрлэсэн ба өмнөх 2 үеийн загвар нь Subaru Legacy-н комби загвар болон Subaru Legacy Outback гэж гарч байсан. Үндсэндээ Legacy-н суурин дээр хийгдэж байгаа.

Гол дэвшил гэвэл хөдөлгүүрийн удирдлагын SI-Drive (Subaru Intelegent Drive) систем бөгөөд суудлын дундах тавиур дээр сонгох удирдлага байх бөгөөд Intelligent, Sport, Sport sharp гэсэн 3 горимд хөдөлгүүрийн ажиллагааг тохируулдаг.

Intelligent горим нь дунд зэргийн хурдтай явах үед хангалттай хүч гаргаж явдлыг хөнгөлж шатахууны зарцуулалтыг багасгадаг бол Sport ба Sport Sharp горим нь хөдөлгүүрийн эргэлтийг нэмэгдүүлж хүч авалтыг сайжруулж хурдтай хүчтэй жолоодлого хийхэд хөдөлгүүрийн ба хурдны хайрцгийн ажиллагааг тохируулдаг бөгөөд ялангуяа Sport sharp горимд яг л уралдааны машин шиг болдог байна.

Энэ систем нь зөвхөн 3 литрийн B6 загварын 245 морины хүчтэй хөдөлгүүрт тавигддаг бөгөөд 2.5 литрийн B4 загварын 165 морины хүчтэй хөдөлгүүртэй загвар бий.

Харин хойд Америкийн зах зээлд 2.5-тай хөдөлгүүрт турбо тавиулан 243 морины хүчтэй болгон захиалж болох боломжтой ажээ. 2.5-тай хөдөлгүүрт 4 шаттай автомат эсвэл 5 шаттай механик хурдны хайрцаг тавьдаг бөгөөд 3.0-той хөдөлгүүрт зөвхөн гараар шилжүүлэх боломжтой 5 шаттай Sportshift автомат хурдны хайрцаг тавьдаг.

Бүх загварын Outback нь гидр ба механикаар залгагдаж салах 4 дугуйн AWD системтэй. Мөн тогтворжуулах VDC системтэй бөгөөд туршлагатай жолооч энэ системийг ашиглахгүй гэвэл салгах боломжтой ба ялангуяа спорт явалтын үед жолоочийн ур чадварыг энэ систем хязгаарладаг. Явах ангийн хувьд илүү цохилт даах чадвар бүхий ба кузовын бэхлэгдэх газруудыг илүү сайжруулж өгчээ.

Кисенoн гэрэл, толь эвхэгч, ABS, автоматаар түгжигдэх хойд дифференциал, толь болон урд судал халаагч, салоны арьсан оруулга (хамгийн дээд 3.0R хувилбарт бүтэн арьсан суудал салонтой), хаалганы төв алсын удирдлага, CD чэйнжер, хайлшин обод, 7 инчийн дэлгэц бүхий DVD навигацийн систем, автомат хурд баригч гэх мэт олон тоноглолуудтай.

3-р үеийн Subaru Outback Limited sedan (Америк)
3-р үеийн Subaru Outback Limited sedan (Америк)
2003–2007 Subaru Outback (Австрали)
2003–2007 Subaru Outback (Австрали)
2007–2009 Subaru Outback (Австрали)
2007–2009 Subaru Outback (Австрали)
2008-2009 Subaru Outback (Хойд Америк)
2008-2009 Subaru Outback (Хойд Америк)
Legacy Outback (Япон ба Европ)
Legacy Outback (Япон ба Европ)