SUBARU LEGACY

3-р үе 1998-2003

3-р үеийн Legacy 1998 онд гарсан. Өмнөх үеийн дизайны шийдлийг үндсэнд нь хадгалж, харин харагдах байдал ирмэг, өнцгүүдийг илүү сайжруулан зохион бүтээжээ.

Үүнд дотроо сегмент болон тусгаарлагдсан их гэрэл, трапец хэлбэрийн урд нүүр, рам хүрээгүй шилтэй хаалга зэрэг нь subaru-н шинэ хэв маяг болсон.

Дотор салонд жинхэнэ арьсан болон дуб модон оруулга хийж, тохойн тавиуртай тухтай урд суудал, салоны чанартай материал зэрэг нь өмнөх үеийн загвартай харьцуулахад дээшилсэн байна.

2литрийн 125 морины хүчтэй болон 155 морины хүчтэй хөдөлгүүртэй ба хамгийн дээд хувилбарт 280 морины хүчтэй турботой хөдөлгүүр тавьжээ. Харин хойд Америкийн зах зээлд ажлын багтаамжийг 2.5 литр болгон ихэсгэсэн 156 морины хүчтэй хөдөлгүүртэй гаргадаг.

Урд талын McPherson тэнхлэг, хойд олон татуургатай multilink тэнхлэг нь явдлыг сайжруулаад зогсохгүй, жолоодоход хялбар болгосон. Хөдөлгүүрийн эргүүлэх хүч хуваарилалт нь эргэлтийн үед гайхалтай тогтвортой байх боломжийг олгон, алдаа хийсэн үед хаазны педалиас хөлөө авахад л бусдыг нь систем зохицуулдаг юм байна.

Subaru Liberty RX Bilstein Edition Sedan (Australia)
Subaru Liberty RX Bilstein Edition Sedan (Australia)
Subaru Legacy GX wagon (Europe)
Subaru Legacy GX wagon (Europe)
1998–2004 Subaru Legacy 2.0 GT-B E-Tune II  Touring Wagon (Japan)
1998–2004 Subaru Legacy 2.0 GT-B E-Tune II Touring Wagon (Japan)
Subaru Legacy L wagon (USA)
Subaru Legacy L wagon (USA)
4-р үе 2003 оноос хойш

4-р үеийн Legacy 2003 онд Японы Гүнма муж болон АНУ-ын Индиана мужийн Лафайете дахь үйлдвэрт үйлдвэрлэгдэн гарсан байна.

2005 онд хөдөлгүүр, хүч дамжуулах ангид шинэчлэл хийж, 2006 онд гадна дизайны хэсэгчлэн өөрчилсөн.

Урд нүүр, их гэрэл, хойд гэрэл болон бампер өөрчлөгдөж, дотор салонд суудал хоорондын хайрцаг, шинэ дизайнтай руль, мөнгөлөг хөнгөн цагаан оруулгууд нэмэгдэн шинэчлэгджээ.  

Хамгийн гол шинэчлэлт нь хөдөлгүүрийн удирдлагын SI-drive (Subaru Intelligent Drive) систем бөгөөд Sport, Sport Sharp, Intelligent горимд хөдөлгүүр болон хурдны хайрцгийн ажиллагааг нэгтгэн удирдах үүрэгтэй юм.

Intelligent горимыг бага болон дунд зэргийн хурданд ашиглах бөгөөд спорт давхилтад Sport болон Sport sharp горимыг сонгоно.

Хөдөлгүүрийн хувьд 2 литрийн B4 загварын DOHC 16 клапант, хуваарилах голын оруулах клапангийн нээгдэх зай тохируулах AVCS системтэй 165 морины хүчтэй болон 250 морины хүчтэй турботой хөдөлгүүртэй юм.

Хойд Америкийн зах зээлд ажлын багтаамжийг 2.5 литр болгон томруулсан 175 морины хүчтэй хөдөлгүүр тавьж гаргадаг.

5 араатай механик болон 4 шаттай автомат хурдны хайрцагтай ба зөвхөн 3.0-той B6 245 морины хүчтэй клапангийн нээгдэх хугацаа болон зайг тохируулах AVCS+AVLS системтэй хөдөлгүүрт 6 араатай механик болон гараар шилжүүлэх боломжтой 5 шаттай Sportshift автомат хурдны хайрцаг тавьжээ.

Тогтворжуулах VDC болон CD тоглуулагч, манангийн гэрэл, суудал халаагч, люк зэрэг олон тоноглол хийлгэх боломжтой.

2003–2006 Subaru Liberty station wagon (Australia)
2003–2006 Subaru Liberty station wagon (Australia)
2003-2006 Subaru Liberty sedan (Australia)
2003-2006 Subaru Liberty sedan (Australia)
2008 Subaru Legacy 2.5 GT spec.B
2008 Subaru Legacy 2.5 GT spec.B