ВИДЕО: ХӨДӨЛГҮҮР БООСОН НЬ
Chrysler-ийн HEMI хөдөлгүүрийг FirePower хэмээн өөрөөр нэрлэдэг. Шаталтын хөндий нь Дэлхийн II дайны үед хөгжүүлж байсан хагас бөмбөрцөг хэлбэрийн хийцтэй бөгөөд дайн дууссаны дараа энгийн хэрэглээнд нэвтрүүлж алдрын оргилд хүргэсэн түүхтэй.
Hagerty хэмээх цуглуулагч нарын автомашинд даатгал хийдэг компани доор
үзүүлэх бүтээлийг хийхийн тулд 10 сарын хугацааг зарцуулсан бөгөөд
40,000 гаруй зургийг ашиглан 5 минутын гайхалтай нэгэн бичлэгийг хийн
цацлаа. Тус бичлэгээс Firepower V8 хөдөлгүүрийг хэрхэн сэргээн
засварлаж, дахин боож байгааг БИШРЭН ҮЗЭЕ.
Эх сурвалж: www.cardoctor.mn