ГЕРМАН МАШИНЫ EPC LIGHT АЛДААНЫ ТАЙЛАЛ №295
Манай сайтын гишүүн Dorbon Zuun Kg Boldoo бусаддаа өөрийн мэдлэгээсээ хуваалцаж байна: Засварчин биш зүгээр нэг хэрэглэгчийн зүгээс нийтэллээ. Буруу зөв зүйл гарсан бол хоорондоо ярилцаад залруулаарай.
Ихэнхи герман машинуудад тохиолддог асуудал бол EPC Light хэмээх алдаа буюу VAG COM сканерын багаж дээр заадаг алдааны код нь FAULT 16706 - Engine Speed Sensor (G28) : No signal - гэсэн алдаа заасан байдаг.
Энэ EPC гэрэл асах үед байж болох шинж тэмдэг:
- Хөдөлгүүр өөрөө унтрах
- Speedometer буруу заах (Хөдөлгүүрийн эргэлт 5000 -аас дээш гарах үед, эргэж 0 руу унах)
- Автоматаар хааз авах
- Халуун паарыг дундаас дээгүүр үлээлгэж байх үед хааз гишгэгдэхгүй байх.
Байж болох шалтгаан:
- Engine Speed Sensor (G28) -нь суларсан байх
- Engine Speed Sensor (G28) -нь алдаатай ажиллах
- Engine Speed Sensor (G28) -нь эвдэрсэн байх
Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд авах арга хэмжээ:
- Агаарын шүүгчээ шинээр сольж, холимгийн хаалтаа цэвэрлэх
- Engine Speed Sensor (G28) - мэдрэгчийг шинээр авч солих
- Engine Speed Sensor (G28) Мэдрэгч нь 50$ -ын үнэтэй байгаа.
- Агаарын шүүгч нь 10$ -ын үнэтэй байгаа.
Засч янзлуулахгүй удвал юу болох вэ?
- Автомашин бүр асахаа болино
- Хүчилж асаасаар байгаад бензин насос эвдэрнэ.
Доголдол мэдэгдэж эхэлснээс авахуулаад мэдрэгч бүрэн эвдэрч, машин асахаа болих хүртэл ойролцоогоор миний машины хувьд (3A хөдөлгүүртэй Audi A4) 4 сар байсан. Тэгээд Германаас мэдрэгч нь иртэл 1 сар байрны гадаа өнжсөн.
Анхааруулах мэдээлэл:
- Янз янзын сканерын багаж (комьпютерийн оношилгоо) дээрх шинж тэмдгийн үед өөр өөр алдаанууд зааж үйлчлүүлэгчийг эргэлзүүлэх тохиолдлууд гардаг. Жишээ нь: Алдааны код Fault 17701 Map Controlled Engine Cooling Thermostat - F265, Short Circuit to B+ - Upper Limit exceeded гэсэн алдаа - Хөргөлтийн Термостат эвдэрсэн гацсан гэж зааж байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь худлаа алдаа байдаг. Уг тохиолдолд - Хөргөлтийн Термостатыг 80$-оор худалдан авч солих шаардлагатай болдог.
- Алдааг сканерын багаж (комьпютерийн оношилгоо) -г ашиглан ERASE буюу хүчээр устгах унтраах явдал манайхан дунд их дэлгэрсэн байдаг. Engine Speed Sensor (G28) эвдэрсэн тохиолдолд алдааг ингэж устгаж унтраасан тохиолдолд хэсэг хугацааны дараа эргээд л асдаг.
- Сканерын багаж (комьпютерийн оношилгоо)-аар хамаагүй алдаануудаа хүчээр устгах , ассан гэрлийг унтраасан үед машин 24 цагийн турш асахгүй байх тохиолдол гардаг тул анхаарч үзэх хэрэгтэй.Энд тэнд засварын газар дээр очиж алдааг нь хүчээр унтраалгаад 2-3 удаа засварын газрын гадаа орхиж явдаг байлаа.
Доорх зургаас хөдөлгүүрийн эргэлтийн мэдрэгчийг (тахир голын тоологч) хаана байрладгийг харна уу...
Эх сурвалж: Бэлтгэсэн: https://www.facebook.com/Dorbon.zuun.kg