![Замдаа жаргалтай өдөрлөг 2 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө](/uploads/news/dbc4712f85de739787706a692da8df69.png)
МАШИНАА УНААД ГЭРТЭЭ ОР - PORSCHE DESIGN TOWER
![](/uploads/news/93776bf04f1b0014aa51b2d53ce3d413.jpg)
Өнгөрсөн хагас сайн өдрийн үдэш Миами хотноо Porsche Design Tower-ийн нээлт боллоо.
60 давхар өндөртэй тус барилга нь орчин үеийн барилгын дизайны шилдэг элементийг өөртөө агуулсан буюу Порше Дизайны брэнд ялгарлыг шингээжээ. Үүнд: нарийн мэргэжлийн дизайн, техникийн инновац, цаг үеэсээ давж сэтгэсэн алхам, хэв загварууд багтана.
![](/uploads/news/54d37c7eaff46d045cd71634869703ae.jpg)
Тус барилгын хамгийн онцлог хэсгийг "Dezervator" гэж нэрийдэх бөгөөд машинтайгаа гэртээ орох боломжийг энэ лифт олгодог гэнэ. Тус лифтний хийцийг хийсэн Dezer Development компанийн мэдээлснээр өөр хаана ч ийм өндөрт аваачиж чадах, нэг дор бүгдийг цогцлоосон лифттэй барилга энэ дэлхийд байхгүй гэсэн нь анхаарал татлаа.
Барилгад нийтдээ 132 айл, 57 дэлгүүр орох боломжтой бөгөөд гэрийн хувьд 1140-2850 m2 талбайн сонголттой, үнийн хувьд 4 саяас 15 саяын хооронд байгаа юм байна. Жижиг гэрийн хувьд 2 машины зогсоолтой бол томууд нь 4 машины зогсоолтой.
Мэдээж зогсоолруугаа Dezer систем ашиглан лифтээр орох гэнэ.
![](/uploads/news/3cdb7a9e53cda6b98f65166536178319.jpg)
![](/uploads/news/174e47a833f55bc4ce437f405da9c953.jpg)
Эх сурвалж: www.cardoctor.mn