ПУТИНЫ ЛИМУЗИНГИЙН ХӨДӨЛГҮҮРИЙГ ПОРШЕ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
ОХУ ерөнхийлөгч В.Путины хүсэлтээр люкс зэрэглэлийн автомашин үйлдвэрлэх "Motorcade" төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд туслахаар Германы Порше компани сонгодсон юм.
Одоо хөгжүүлэгдэж байгаа энэхүү машин нь 2017 онд үйлдвэрлэлд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд машины дизайныг доорх байдлаар төлөвлөөд байгаа юм. Гэвч одоогоор энэхүү загварыг бүрэн баталж дуусаагүй байгаа ба ойрын ирээдүйд батлах талаар хариуцсан байгууллагууд нь мэдээлээд байгаа билээ.
Порше компанийн хувьд цоо шинэ V12 цилиндртэй 6.0-аас 6.6 сс хүртэлх багтаамжтай турбо хөдөлгүүрийг хөгжүүлэх ажлыг авсан ба ойролцоогоор 800 -аас илүү морины хүчийг гаргана хэмээн яригдаж байна. Хөдөлгүүрийн хөгжүүлэлтийг Германчууд хийж байгаа ч үйлдвэрлэлтийг дотооддоо буюу ОХУ-ын ZMZ үйлдвэрт үйлдвэрлэх юм байна.