ЗАМЫН ТҮГЖИРЛЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ ХОТУУД
Замын хөдөлгөөний тухай бүхий л шаардлагатай судалгаа шинжилгээг хийдэг Inrix байгууллага замын түгжрэл хамгийн ихтэй 10 улсыг шалгаруулсан бөгөөд АНУ-ын 5 хот эхний байруудыг эзэлсэн сонирхолтой үр дүн гарчээ.
Лос Анжелес хот тэргүүн байрыг эзэлж дараагаар Нью-Иорк болон Москва хотууд ижил үзүүлэлтээр 2 дугаар байрыг эзэлсэн байна. Уг 10 жагсаалтанд Атланта, Миами хотууд хүртэл багтжээ.
Уг судлагааг 1360 хотын дунд явуулж нэг хот бүрийн зам тээврийн онцлог тал болоод сул талыг нь харгалзаж, түгжрэлээс үүдсэн гарз, хохирол болгоныг тооцоолж үзэн судалгааныхаа хариуг гаргажээ. Мөн замын түгжрэл хэрхэн хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлж, хэр их хөрөнгийг дэмий урсгаж байгааг харуулахыг хичээн ажиллажээ.
Жишээ нь л гэхэд Ангеленос хотын хувьд иргэд нь жилийн турш дунджаар 102 цагийг түгжирч өнгөрөөдөг бөгөөд ингэснээр жолооч бүр 2828 долларыг зарцуулж байгаа ажээ. Харин хотын хувьд шууд болон шууд бусаар 19.2 тэрбум долларыг зарлагдаж байгаа юм.
Замын түгжрэлээрээ дэлхийд тэргүүлэх эхний 10 хот:
- Лос Анжелес
- Нью-Йорк хот / Москва
- Сао Пауло / Бразил
- Сан Франциско
- Богота
- Лондон
- Атланта
- Парис
- Миами
АНУ-ын замын түгжрэлээрээ тэргүүлэгч хотууд:
- Лос Анжелес
- Нью-Йорк хот
- Сан Франциско
- Атланта
- Миами
- Вашингтон Д.С
- Бостон
- Чикаго
- Сиэттл
- Даллас
Судалгаан дээрээс үзэхэд АНУ бол зам тээврийн ачаалал ихтэй улс бөгөөд 2017 оны үзүүлэлтээр иргэд нь дунджаар 41 цагийг замын түгжрэлд өнгөрөөж жолооч бүрт 1445 долларын хохирлыг учруулсан ба энэ нь улсад 305 тэрбум долларын гарзыг авчирчээ.
Уг үзүүлэлт нь АНУ-г замын түгжрэлээрээ дэлхийд тэргүүлдэг 10 улсын 5д оруулж байгаа аж. Хамгийн их цагийг түгжрэлд зарцуулдаг ард иргэдтэй улсаар Тайланд улс 56 цагийн үзүүлэлттэйгээр эзэлжээ.
Харин замын түгжрэлээрээ дэлхийд тэргүүлдэг улсуудын хувьд:
- Тайланд
- Индонез
- Колумб
- Вензуала
- АНУ
- ОХУ
- Бразил
- Өмнөд Африк
- Турк
- Нэгдсэн Вант улс
Эх сурвалж: Fortune.com