
ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ 10 МАШИН

10. Saleen S7 Twin Turbo - 600,000 ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2005-2009
- Дээд хурд: 248 км/цаг
- 0-60км/цаг: 3.2 секунд
- Хүчин чадал: 750 морины чадалтай
- Уг машиныг Mustang, Corvette нар шиг сүрлэг байхаар бүтээсэн ажээ. 427 куб инчийн V8 хос турбо хөдөлгүүртэй бөгөөд яндан өвөрмөц шийдэл нь дуу чимээ ихээр гаргадаг байна. 2006 Saleen уг машиныг 1000 морины хүчтэй 250 миль хүртэл хурдлах чадвартай 0-60км/цаг хүртлээ 2.6 сэкунд зарцуулдаг болгох санал гаргаж байсан түүхтэй.
9. SSC Aero — 806,000 ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2006
- Дээд хурд: 257.7 км/цаг
- 0-60км/цаг: 2.8 секунд
- Хүчин чадал: 1287 морины чадалтай
- Шелби-ийн супер тэргийг өөр ямар ч Америк машинтай зүйрлэхийн аргагүй. Aero нь 2010 онд Bugatti Veyron-ийг нээлтээ хийтэл дэлхийн хамгийн хурдан машин байжээ.
- Aero нь 388 к.инч хэмжээтэй, Chevrolet-ийн V8 хөдөлгүүртэй, дээд хурд нь 275 км/цаг хүрдэг машин юм.
8. Porsche Carrera GT — 1 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2004-2006
- Дээд хурд: 205 км/цаг
- 0-60км/цаг: 3.8 секунд
- Хүчин чадал: 605 морины чадалтай
- Porsche Carrera GT нь Ferrari Enzo-той ижил өдөр нээлтээ хийсэндээ ч тэр үү үзүүлэлтээрээ байнга өрсөлддөг аж.
- 5.7 литрийн хэмжээтэй, 10 цилиндирт хөдөлгүүрээр тоноглогдсон уг тэргийг уралдаанд анхлан оролцож байгаа, хурдаар ангаж цангасан хүмүүст зориулан бүтээсэн гэхэд хилсдэхгүй.
7. Koenigsegg CCX — $1.2 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 1994
- Дээд хурд: 250км/цаг
- 0-60км/цаг: 3.2 секунд
- Хүчин чадал: 806 морины чадалтай
- Christian von Koenigsegg машины бизнесээ анх 22 настайдаа эхлүүлээд дэлхийн хамгийн хурдан машиныг бүтээнэ гэж амлалт өгчээ.
- 1994 оны McLaren F1 нээлтээ хийснээс 11 жилийн дараа Koenigsegg 241 км/цаг -ийн үзүүлэлтээрээ түүний амжилтыг эвджээ.
6. Mercedes Benz SLR McLaren Roadster — $1.7 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2003-2010
- Дээд хурд: 220км/цаг
- 0-60км/цаг: 2.8 секунд
- Хүчин чадал: 617 морины чадалтай
- SLR нь 5 шатлалт автомат хурдны хайрцагтай, аюулгүйн түвшинг дээд зэргээр хангасан ба 5,4 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүрээр тоноглогдсон билээ.
5. Pagani Zonda F — 1.9 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 1999-2011
- Дээд хурд: 214 км/цаг
- 0-60км/цаг: 3.6 секунд
- Хүчин чадал: 602 морины чадалтай
- Pagani-ийн жинхэнэ нэрийг Fangio F1 гэдэг ажээ. Argentinian Juan Manuel Fangio-ийн дараа гарч ирсэн хамгийн Formula 1 жолоодлоготой машин юм.
- Pagani-ийн 5 загвар Италид бүтээгдэж байсан байна. Уг машин нь ямар ч замын нөхцөлд түүртэлгүй явах чадвартай гэдгээрээ онцлог.
4. Ferrari Enzo — $1.9 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2002-2004
- Дээд хурд: 221 км/цаг
- 0-60км/цаг: 3.1 секунд
- Хүчин чадал: 660 морины чадалтай
- Enzo нь F1 жолоодлогын системтэй бөгөөд лед гэрлээр тоноглогдсон байна. Хөдөлгүүрийн хувьд Maserati Quattroporte-ийн 8 цилиндрт цоо шинэ V12 хөдөлгүүрийг суурилуулж өгсөн.
- Уг Ferrari нь 200 км/цаг хүртэл хурдлах чадвартай, 8200 RPM-ийн улаан шугам ба "идэвхтэй аэродинамик"-ийг суурилуулж өгчээ.
- Машинд ирэх салхины хүч 1709 фунт хүрэх үед машиныг зам дээр тогтоон барихаар хүч гаргаж эхэлдэг ажээ.
3. Lamborghini Reventon — $1.9 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2002-2004
- Дээд хурд: 221 км/цаг
- 0-60км/цаг: 3.4 секунд
- Хүчин чадал: 650 морины чадалтай
- Reventon нь 1.2 сая доллароор гоо сайхны болоод механик засвар хийсэн Murcielago LP640 юм.
Та шууд үйлдвэрээс нь 1.4 сая доллароор авч болно. - Мөн цоо шинэ лед гэрлийн шийдэлтэй ба 6.6 литрийн багтаамжтай түлшний хайрцаг, V12 загварын хөдөлгүүртэй байна.
- Мөн бүх Lamborghini-г бухны нэрүүдээр нэрлэдэг бөгөөд Reventon бух 1943 онд нас баржээ.
2. Bugatti Veyron Super Sport — 2.39 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 2010
- Дээд хурд: 258 км/цаг
- 0-60км/цаг: 2.5 секунд
- Хүчин чадал: 1200 морины чадалтай
- 150 миллисекундэд хөдөлгөөн дамжуулдаг, 489 инчийн хэмжээтэй хос турбо хөдөлгүүртэй. Машиныг хагас болон бүтэн автомат горим дээр жолоодож болно.
- 2010 оны 6 сарын 26нд уг машины 267,86 км / цаг-ийн үзүүлэлттэйгээр дэлхийн хамгийн хурдан машин хэмээн өргөмжилжээ.
- Дөрвөн дугуй нь 42,000 долларын үнэтэй бөгөөд 10,000 миль явж тэсдэг байна.
1. McLaren F1 — $3.3 сая ам.доллар

- Үйлдвэрлэгдсэн он: 1992-1998
- Дээд хурд: 231 км/цаг
- 0-60км/цаг: 3.1 секунд
- Хүчин чадал: 627 морины чадалтай
- Ямар ч супер нэмэгдэлгүй энгийн BMW, M-crafted, V12 хөдөлгүүртэй. McLaren нь карбон файбер бэхэлсэн хуванцар (CFRP) monocoque chassis-ийг ашигласан хамгийн эхний машин ажээ.
- F1 нь 1991-1998 онуудад 100 гаруй ширхэг үйлдвэрлэгдэж дэлхий даяр 8 эрх бүхий үйлчилгээний төвөөр худалдаалагджээ.
- Хамгийн эхний хувилбар нь 970,000 доллараар худалдаалагдаж байсан ба үнэ нь өсөх хандлагатай байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn