НҮҮР БУДАЛТ
Бүх эрүүл хүмүүс амьдралд хайртай байдаг - Генрих Гейни
Өнөөдөр бид замын хөдөлгөөнд оролцож байхдаа нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэниканатай ярилцлаа.
Сайн байна уу, Анна? Замын хөдөлгөөнд оролцож байхдаа нүүрээ будаад явж байгаа бүсгүйчүүдийг харахаар би заримдаа ямар мундаг юм бэ гээд атаархдаг шүү. Бүсгүй хүн бүгдийг л нэг дор нь амжуулдаг шүү. Энэ ур чадвар мөн үү?
Анна: Сайн байна уу, Ихэвчлэн өглөө эрт ажилдаа явж байхад ажиглагддаг шүү дээ. Өглөө хуралтай ч юм уу уулзалттай байдаг. Тэгсэн хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд явах ёстой. Тэгээд л гялс гараад замын хөдөлгөөнд оролцоод түгжрэх зуур нүүрээ будаад амжчихна гэж тооцдог
Гэвч энэ байдал нь эсрэг нөлөө үзүүлнэ гэдгийг боддоггүй. Хамгийн энгийнээр бодоход л нүүрээ будаж байгаад урд яваа машинаа хөдөлснийг анзаарахгүй зогсоод байхаар ард талын жолооч эгдүүцээд сигналаа дардаг.
Огцом сонссон сигналаас болж цочно, түүндээ бухимдана. Өөрөө бухимдаад ч зогсохгүй бусад жолоочийг сэтгэл зүйн тавгүй байдалд оруулчихдаг. Тэгэхээр нөгөө нүүр будалт маань амжилттай болох уу? Гоо сайхан харагдахад сэтгэл санаа чухал биш гэж үү?
Бас нэг зүйл бий. Нүүрээ будаж явж байгаа болохоор ойр ойрхон дунд толиндоо харж явна, тэгж байгаад урд яваа машинаа мөргөх эрсдэлтэй гэдгийг боддоггүй. Тэгвэл ч юун нүүр будах манатай л юм болно.
Тэгэхээр хамгийн зөв арга нь өглөө ажлаа төлөвлөсөн бол босох цагаа маш зөв тооцоолж эрт босоод бүх ажлаа амжуулчхаад сэтгэл амар замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй шүү. Яарвал даарна гэж танай үг байдаг даа, тэрийг сайн бодоорой. Бидний эрүүл мэнд юу юунаас ч илүү чухал шүү.
Баярлалаа Анна
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5