АНХААРАЛ БА ТӨВЛӨРЛИЙН ЯЛГАА
Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог. Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог - Д.Нацагдорж
Анхаарал, анхаарал төвлөрүүлэлт хоёрыг бид нэг зүйл гэж ойлгоод байдаг. Энэ талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэнникинатай ярилцлаа.
Сайн байна уу? Хатагтай Анна - Анхаарал, анхаарал төвлөрүүлэлт гээд бид ярьдаг шүү дээ. Энэ хоёр маань ер нь жолоо барьж буй хүн энэ хоёрыг хэрхэн ялгаж байх хэрэгтэй вэ?
Анна: Анхаарал нь анхаарал төвлөрүүлэлттэй огт адилгүй. Төвлөрөлт нь тодорхой нэгэн зүйлд анхаардаг бол анхаарал нь бүрэн бүтэн ухаарал бөгөөд бүгдийг багтааж байдаг. Маш олон хүмүүс өөрийнхөө юу ярьж байгааг ойлгоогүйгээр эргэн тойрноо, түүний олон өнгийг, хүмүүсийг, моддыг, бүр урсаж буй усыг ч үл анзаардаг.
Энэ нь бид өөрсдийнхөө аар саархан өчүүхэн асуудал, ашиг сонирхолд буюу өөрсдөдөө хэт анхаарснаас болоод юмсыг бодитой ухаарч харахгүй байгаатай холбоотой.
Би нэг жишээ яръя. Энэтхэгийн нэг судлаач машинтай аялж байж л дээ. Жолооч нь машинаа бариад судлаач маань хажуугийн суудалд нь сууж явсан байна. Арын суудалд нь гурван эрхэм суучихсан анхаарал сэрэмж гэж ямар чухал болохыг ярьцгааж байж л дээ. Яг энэ үед жолооч нь санамсаргүй анхаарал алдаж зам гарч явсан ямааг дайрчхаж.
Гэтэл нөгөө арын суудалд сууж явсан эрхмүүд юу болсныг огтхон ч анхааралгүйгээр ярьж байсан зүйлээ үргэлжлүүлсээр байж. Удалгүй тэд юу болсныг мэдээд үнэхээр гайхаж, алмайрсан байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна аа гэхээр төвлөрөл гэдэг нь өөрийн бүх энергийг тодорхой ганцхан зүйлд хандуулахыг хэлдэг.
Бид өөрсдийн биед анхаарлаа хандуулан чагнахад бие сулрах биш харин тайвширдаг. Анхааралтай байхад сэтгэлд харшлах шалтгаан үгүй болж зөрчил зөрөлдөөн арилдаг. Анхаарал нь амьдралыг өөрийн хувийн сонирхлоос ангидаар бүхлээр нь харах арга зам юм. Одоо анхаарал, анхаарал төвлөрөлт хоёрын ялгааг ойлгож байгаа биз дээ?
Жолоо барьж байгаа хүн анхаарлаа жоохон л сулруулахад асуудал өөр тийшээгээ эргэх магадлал 50%-иар нэмэгддэг гэдгийг байнга санах хэрэгтэй.
Урд зам, замын хөдөлгөөн, эргэн тойрны орчин, замаар гарч буй хүмүүс гээд анхаарлаа хандуулах зүйл бидэнд зөндөө байдаг.
Баярлалаа, Анна
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5