ТА ЯМАР ОРДНЫ ЖОЛООЧ ВЭ?
Бид бүгд л дэлхийг өөрчлөх тухай боддог хэрнээ өөрийгөө өөрчлөх тухай хэн ч боддоггүй - Лев Толстой
Сайн байна уу? Хатагтай Анна. Та ямар ордны жолооч вэ?
Хонины орд
Та замын хөдөлгөөнд орсон бол өөрийгөө сатааруулах ямар нэг зүйлийг хурдхан бодож олох хэрэгтэй юм байна шүү. Эхлээд би гэдэг муу зан тань мөргөлдөх аюулаас хол байлгаж чаддаггүйг санаж явахад илүүдэхгүй.
Үхрийн орд
Хэтэрхий зөрүүд зантайгаасаа гадна яаруу зан нь улаан гэрэл дайрах зөрчил гаргахад нөлөөлдөг. Тэд давхих дуртай хүмүүс.
Ихрийн орд
Анхаарал сайтай хүмүүс тул осолд орж, зам дээр зөрчил гаргаад байх нь ховор. Энэ ордынхон жолоо мушгихдаа чадварлаг учраас зам дээр цирк тоглож ч магадгүй шүү. Тэд эгнээ хооронд гэнэт шилжиж, хурд хэтрүүлэн бусдыг айлгаж чадах улс.
Мэлхий орд
Мэлхийн ордныхны замын хөдөлгөөнд оролцож байхдаа гаргаж байгаа ааш авир амьдрал дээрхтэй нь яг адилхан. Хурдан давхиж байснаа гэнэтхэн явж ядаад эхлэж магадгүй. Ер нь яаж явж байгаа нь тэр өдрийн аашнаас, сэтгэл хөдлөлөөс нь ихээхэн хамаардаг юм. Авах нэг сайн чанар нь үйл явдал хэтэрхий эрсдэлтэйд өөртөө итгэлтэй байж чаддаг.
Арслангийн орд
Энэ ордныхон давхих дуртай. Шулуун, эсвэл чөлөөтэй зам дээр гишгэж өгнө дөө. Сэтгэл сэргэтэл давхих гэдэг тэдний олонхынх нь уриа байдаг юм. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай зан нь замын хөдөлгөөнд оролцож байхад ч илэрнэ.
Охины орд
Жолооны ард согтуу явна гэдэг тэдний зүрхлэх ажил биш. Байгальд хайртай. Ногоон зүлгэн дээгүүр машинтай байтугай явган алхана гэдэг тэдэнд нүгэл. Бас машинд заавал байх зүйлийн нэг нь эмийн сан гэж үздэг тул ном ёсоор нь авч явдаг зантай.
Жинлүүр орд
Жинлүүрийн ордныхон хачирхалтай нь гэгээн цагаан өдөр, шув шулуунхан зам дээр ч осол гаргаж мэднэ. Хамгийн сахилгагүй, жолоочийг шалгаруулахад жинлүүрийн ордонд төрсөн хүн тодорвол гайхах хэрэггүй.
Хилэнцийн орд
Замын хөдөлгөөний дүрмийг тэднээс илүү мэднэ гэж байхгүй дээ. Тиймээс хилэнцийн ордны жолоочтой хүн бүгдийг түүнд найдаад санаа амар явж болно.
Нумын орд
Жолооны ард нумын ордонд төрсөн хэн нэгэн суугаа бол хажууд нь тухалсан та ч бас тун болгоомжтой байхад илүүдэхгүй. Ялангуяа уулзвар дээр гэрэл яаж асч буйг харж яваарай. Тэд их чалчаа улс. Тиймээс мэргэжилтнүүд нумын ордонд төрсөн жолооч нар машин барьж яваа бол гар утасны талаар мартсан нь дээр хэмээн зөвлөдөг юм.
Матрын орд
Амархан гомддог бас зөрүүд зан нь жолооны ард ч илэрнэ. замын хөдөлгөөний дүрэм гэдэг түүнд бурхны сургаал гэсэн үг. Хэзээ ч зөрчиж болохгүй гэсэн хатуу бодолтой. Гэхдээ хамгийн захын замаар цагт 50 км-ын хурдтай мөлхөнө гэдэг санаанд нь багтахдаа хэцүү.
Бумбын орд
Будилуу бас осолд өртөхдөө амархан жолооч голдуу бумбын ордонд төрсөн байдаг Тэднээс авах чанар нь хямгач. Шал дэмий зүйлд шатахуунаа үрнэ гэж бараг л үгүй дээ. Бумбын ордны жолоочийн хажууд сууж яваа зорчигчид зөвлөхөд тайван бай, түүнийг яаж явааг харахгүйн тулд сонин унш. Эсвэл суудлаа хойш нь унагаад унтаж буй дүр үзүүлсэн нь дээр.
Баярлалаа Анна.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5