ТҮР ЗОГСОЛТ
Хүмүүний хамгийн том албан тушаал бол хүн байх явдал юм - Лодойн Түдэв
Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээр хэрхэн түр зогсолт хийж байх талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэнникинатай ярилцлаа.
Сайн байна уу? Хатагтай Анна
Замын хөдөлгөөнд оролцож байхдаа хотод мөн хөдөө замд гэсэн үг л дээ. Түр зогсолт хийх шаардлага гардаг шүү дээ. Мэдээж аль болох бусдадаа саад болохооргүй зогсох ёстой байдаг. Гэтэл хүмүүс шууд л явж байгаа эгнээндээ түр зогсолт хийгээд байдаг. Хөдөө хол замд ч гэсэн бусдадаа саад болохоор түр зогсолт хийдэг. Та энэ талаар бидэнд зөвлөгөө өгөөч?
Анна: Сайн байна уу?
За тэгэхээр хамгийн түрүүнд бид тээврийн хэрэгслээ аюулгүй зогсооход хэр хугацаа шаарддаг гэж бодож байна гэж асуумаар байна. Бид хариу үйлдэл үзүүлэх зай, тоормослох хугацаа, зогсох хугацаа гэсэн 3 зүйлийг тооцоолох хэрэгтэй.
- Хариу үйлдэл үзүүлэх зай гэдэг маань та зогсох шийдвэр гаргаад тоормос гишгэх хүртэлх хугацааг хэлнэ.
Тэрхүү зогсох ёстой гэсэн мэдээллийг автал дор хаяж 1,5 секунд зарцуулдаг байна.
- Тоормослох хугацаа нь та тоормосоо гишгээд зогсох хүртэлх хугацааг хэлнэ. Зам хуурай, таны машины дугуй шинэ, тоормос найдвартай сайн байгаад 60км/цагийн хурдтай явж байсан тохиолдолд бүрэн зогстол 20 метр үргэлжилдэг байна. Мэдээж нойтон, эсвэл мөстсөн зам, таны тээврийн хэрэгслийн дугуй муу тохиолдолд энэ хэмжээ нь илүү уртасна шүү дээ.
- Эцэст нь зогсох хугацаа гэдэгт та зогсохыг анхааралдаа авсан хугацаан дээр нэмэх нь тоормосоо гишгэх хугацаа орно. Тэгэхээр бид аюулгүй зогсолт хийхийн тулд ийм олон зүйл дээр анхаарлаа хандуулах ёстой байх нь.
Гэтэл хотын замаар явж байгаа машины жолооч маань гэнэт зогсох шийдвэр гаргаад тоормосоо шууд гишгэчихдэг. Уул нь жолооны курсд сурч байхад энэ талаар маш сайн заадаг.
Түр зогсолт хийхийн тулд та эхлээд ойр орчмоо ажиглах хэрэгтэй, бусдад саад болохоор байна уу, зам хаахаар байна уу?, гарц хааж байна уу гээд. Эцэст нь түр зогсолт хийхээр шийдвэрлэсэн бол аль аль талдаа аюулгүйгээр түр зогсолтоо хийж болно.
Ингэж тооцоололтой түр зогсолт хийснээр та өөрийгөө болон бусдыг хүндэлж, хэн хэнийгээ бухимдуулахгүй байх болно шүү дээ.
Баярлалаа Анна.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5