ЗАМЫН ЦАГДААГИЙН БОДОЛ
Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох - В.Инжинаш
Өнөөдөр та бүхэндээ таны өдөр тутам цаг тутам зорчиж замыг зохицуулан зогсож буй замын цагдаагийн тухай яръя.
Бид замын цагдааг зам дээр зохицуулаад зогсож байхад нь... Өө цагдаа зогсож байна, энэ одоо бүр бөглөө үүсгэнээ, яваасай гээд л бухимдаж эхэлдэг.
Үнэн хэрэгтээ бол тэд тантай л ижил ажлаа хийж байгаа шүү дээ.
Бодоод үзээрэй, таныг танай захирал ч юм уу дарга ч юм уу, эсвэл бүр эхнэр нөхөр чинь ч юм уу загнаж гэж бодоё. Тэр үед нь бид юу гэж хамгийн түрүүнд боддог билээ?
Тиймээ, би ажлаа л хийж байна шүү дээ, нэг удаа ч гэсэн надад талархсан, намайг магтаж урамшуулсан үг хэлж болдоггүй юм байх даа гэж бодоод гомдох, уйлах зэрэгцдэг дээ. тэгээд л намайг огт хүндлэхгүй байна гээл уурладаг.
Гэтэл бид замын хөдөлгөөнийг зохицуулаад зогсож буй замын цагдааг өөрийнхөө оронд тавьж үзэж байсан болов уу?
- Тэд ч гэсэн бусдаар хүндлүүлж, магтуулж, урам хайрласан үг сонсохыг хүсдэг л байгаа даа.
Миний нэг найз замын цагдаа хийдэг юм. Хааяа машинаа жолоодож яваад түүнтэй тааралдана даа. Тэр маань хэдий миний найз ч гэсэн ...Амрыг эрье гээд мэндчилээд бичиг баримтаа үзүүлнэ үү гээд угтдаг.
Мэдээж ажлаас гадуур жаал юм яриад сууж байхад тэд маань ч гэсэн ажлаа сайн хийх гэж хэчнээн хичээдэг тухайгаа, зарим жолооч нар ямар бүдүүлэг тухай гээд л ярина даа.
Нэг удаа найз маань надад ингэж хэллээ. ... Манайхан машин жолоодох соёлд суралцчихвал хөгжлийн нэг хэлбэр нь болно доо гэж байсан юм.
Тэгэхэд нээрээ машин жолоодно гэдэг хувь хүний соёлыг шууд илэрхийлж байдаг юм байна гэдгийг ойлгосон шүү.
Тэгэхээр бид тэр хүний оронд өөрийгөө тавиад нэг бодоод үзэх хэрэгтэй, ядаж л би замын цагдаа байсан бол .. гээд. Энэ нь өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүндлэх нэг алхам шүү дээ. би өөрийгөө хүндэлж хайрлаж чадахгүй байж яаж бусдыг ойлгож бусдад хүндэтгэлтэй хандах билээ.
За тэгэхээр бүгдээрээ автомашин жолоодох соёлд яг одооноос суралцаж эхэлье.
Баярлалаа Анна.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5