УЛААНТАЛБАЙН БЭРС БУЮУ ЯЛАЛТЫН КАБРИОЛЕТ- 00 01
Аугаа их дэлхийн хоёрдугаар дайны хүйтэн төмөр шатаж, хүний амь сүйдсэн фронтын шугам руу бүгдийн түрүүнд алтан шаргал алх хадууртай улаан тугаа өндөрт өргөн давшиж цусаар урсах Ижил мөрний эрэгт шатаж байсан Сталинград хотоос Берлин хүртэл Гитлерийн харгис цэргийг нухчин дарсан Оросын их цэрэг ой модод шиг шивээлэн жагссан нь Улаанталбайг улам сүртэй болгожээ.
Хэрэм цайз шиг жагссан Оросын их цэргийн парадыг Чингисийн Монголын Тагнын Урианхай, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хүлээлгэж өгөхөөр Оросын Холбооны Улсын армийн генерал Алтан шаргал мөрдөсөө нарны гэрэлд гялалзуулан ялалтын кабриолет хөлөглөн орж ирлээ.
Аугаа их орны дайны ялалтын ойн парадыг хүлээж авахаар Оросын Холбооны улсын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу өөр нэгэн ялалтын Кабриолетыг хөлөглөсөөр Улаанталбайд орж ирлээ.
- Тийм ээ, дэлхийн бүх цэрэг дайны машинууд дунд Оросын Холбооны Улсын ялалтын кабриолет аргагүй том байр суурь эзэлдэг. Яагаад гэвэл энэ машин дэлхийн хоёрдугаар дайны ялалтын бэлэг тэмдэг юм. Тиймдээ ч түүнийг ялалтын кабриолет гэж нэрлэдэг.
- Нөгөөтэйгүүр ялалтын кабериолетыг хэн ч, хэзээ ч дур мэдэн унаж давхих эрхгүй, тийм хувьгүй агаад сүр хүчний бэлэг тэмдэг болсон энэ машиныг зөвхөн тавдугаар сарын 9-ний өдөр Улаанталбайд манай гаргийн хамгийн хүчирхэг гүрэн Оросын холбооны улсын зэвсэгт хүчний командлагчид хөлөглөж, одон тэмдэгээ зүүсэн ахмад дайчид, цэрэг эрсийн өмнүүр зорчих ёстой юм.
Бид энэ удаа алдарт Ялалтын кабриолетын талаар өгүүлнэ. ТАНИЛЦ ЭНЭ БОЛ ЯЛАЛТЫН КАБРИОЛЕТ...
Инженер: Жил бүр улаан талбайн парадыг командлагчийн хөлөглөж, оросын зэвсэгт хүчний сүр хүчийг дэлхий дахинд гайхуулж байдаг Ялалтын кабриолетыг манай Зил авто машины үйлдвэрт угсардаг.Манай кабриолет тун цөөхөн тоогоор угсрагдаж, ЗИЛ-41041 гэж албан ёсоор нэрлэдэг юм. Хэдий түүний хурд хүч нь бусад өндөр үзүүлэлттэй авто машинуудаас дутуу ч гэсэн кабриолетын ард Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчин тушаал хүлээн жагсаж байдаг нь бидний бахархал.
Улаанталбай хэдий харахад урт хол биш ч гэсэн кабриолетыг зөвхөн түүнд зориулсан учир машины хойд тал тусгай нуман зөөллүүр, урд тал нь хос гартай өргөгч голтой тэнхлэгтэй. Дугуйн хийн даралтыг илүү нарийн тооцоолж шахсан байдаг.
- Ялалтын кабриолетын тормосны дөрөө маш дуулгаравтай. би хөлөө авсан даруйд кабриолет тэнгэрээс өд буух мэт зөөлөн хөдөлж, дөрөөн дээр хөлөө тавьсан тохиолдолд усан дээр долгио үүсч байгаа юм шиг зогсоно. Оросын Холбооны Улсын батлан хамгаалын сайд 00 01 дугаартай кабриолет хөлөглөх бол, түүнд парадыг хүлээлгэж өгөгч 00 02 дугаартай кабриолет дээр номхон зогсоно. Энэ кабриолетыг барина гэдэг бахархалтай ч гэсэн нөгөө талдаа маш их хариуцлагатай ажил. ертөнцийн түм түмэн нүд тусаж байгаа ш дээ
Энэ хоёр машины гадаад төрх адилхан ч парад хүлээлгэж өгөгчийн кабриолет батлан хамгаалах сайдынхаас бага радиуст эргэлт хийдэг, автомат хурдны хайрцаг нь хоёрдугаар араа руу арай удаан шилждэг. Үүнийг оросууд санаатай хийсэн ба парад хүлээлгэж өгөх генералын машин Улаанталбай дээр огцом эргэлт хийх ёстойд тохируулжээ.
Гэтэл гурав дахь кабриолет хэрвээ талбай дээр үүрэг гүйцэтгэж байгаа нөгөө хоёртоо ямар нэгэн асуудал үүсэх юм бол хэзээд бэлэн Спасскийн цамхагийн дэргэд зогсдог. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд нэг ч асуудал гарч байгаагүй болохоор энэ кабриолет Спасскийн цамхагийн дэргэд зогсохоос илүү хөдөлгөөн хийж байсангүй.
Инженер: тавдугаар сарын 9-ны өдөр Улаан талбайд үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй. Гэвч кабриолетууд хэзээ ч, хэрхэвч Оросын Холбооны улсын зэвсэгт хүчнийг хөөдөж байгаагүй. Ингэхдээ Батлан хамгаалахын сайд болон парад хүлээлгэж өгсөн генералуудын кабриолетууд 17 км цагийн хурдтай, зэвсэгт хүчний өмнүүр өнгөрдөг.
Ялалтын парадыг жил болгон үзвэл кабриолетуудын их гэрэл, тормосны гэрэл хэзээ ч асч байгаагүйг та бид харж болно. Басхүү кабриолетуудад командлагчдийн тушаалыг Улаан талбай даяар, Орос орон даяар, дэлхий даяар цуурайтуулах үүрэгтэй гурван чанга яригч холбосон байдаг. Чанга яригчид хөндлөнгийн радио долгион оруулахгүй үүднээс машинд тусгай төхөөрөмж тавьж, салоны дунд талд гэрэл, шил арчигч, халуун хүйтнийг тохируулагч товчруулуудыг бид бэхэлж өгсөн юм.
Мэдээж кабриолетын хянах самбар дээр цаг байдаг ч гэсэн тэр нь секундын зүүгүй юм. Ийм учир жолооч нар кабриолетуудын хурдыг ёслолын хөгжим, нарийн тогтсон хувиар, олон жилийн туршлагаараа тааруулдаг. Кабриолетууд үүргээ амжилттай биелүүлсний дараа Улаанталбайн тэнгэрт сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэг, бөмбөгдөгч онгоцууд тулалдааны бэлэн байдалтай нисдэг.
- Дэлхийн хоёрдугаар дайны аугаа их ялалтын анхны парад 1945 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Улаанталбайд болж, тэр парадыг Зөвлөлт Холбоот улсын дөрвөн удаагийн баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Георгий Константинович Жуков командалсан юм.
- Тухайн өдөр Улаанталбайд бороо орж байсан ба маршал Жуков жадаа өргөн жагссан Улаан армийн өмнүүр сүр жавхлан төгөлдөр цагаан морь унан давхиж өнгөрдөг. Чухамдаа ялалтын кабриолетууд бол Маршал Жуковын цагаан морины дараа энэ хүндтэй үүргийг нэртэй төртэй хүлээсэн төмөр хүлгүүд юм.
Гэвч 1945 оны зургаадугаар сарын 22-ны өдөр, дэлхийн хоёрдугаар дайны яруу алдарт яалалтын парад болохоос хоёр хоногийн өмнө Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, Бүгд Найрамдахь Монгол Ард Улсын баатар, Маршал Жуков нацист Германыг нухчин дарсан ялалтын парадыг Москвагаас Берлин хүртэл давшсан домогт Монгол морь унаж командлахыг нөхөр Сталинаас хүссэн ч энэ нь бүтээггүй байдаг.
Хэрвээ даян дэлхийг хар савартны гаргаас хамгаалж чадсан Монгол морьдоор дэлхийн хоёрдугаар дайныг ялалтын парадыг командалсан бол ялалтын кабриолетууд Чингисийн морьдоос энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээж авах байх байжээ.
Танилц – энэ бол оросын зэвсэгт хүчний сүр хүчийг дэлхий дахинд гайхуулагч ЯЛАЛТЫН КАБРИОЛЕТ...
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5