АВТО ЕРТӨНЦИЙН БАХАРХАЛ - RANGE ROVER
Хөгшин европид хэзээнээс хөндлөн байсан, цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж, дундад Ази, Африк тивийг ноёрхож, Энэтхэг, Хятадын нурууг авч, зүүн Азийн том жижиг орнуудын зүрхийг үхүүлж, сүр ихтэй Оросуудын сүнсийг зайлуулж, Түркийг түгжиж, Төвдийн төвөнхийг цааш нь цөм цохиж байсан Англичууд буюу Их Британичуудын бахархал болсон төмөр хүлэг бол яах аргагүй ноён Рэйнж Ровер юм. Энэ авто машиныг бас жипний хаан гэж нэрлэдэг.
Гэтэл алдарт Рэйнж Ровер буюу жийп ангилалын авто машины эзэн хааны түүх бодитоор бол тун саяхнаас буюу 1960-аад оны сүүл үед эхэлжээ. Харин энэ бяцхан дүгнэлтийнхээ хамрах хүрээг арай өргөнөөр авч үзэх юм бол ноён Рэйнж Роверын өвөг дээдэс 1878 оноос дэлхийн газар шороон дээр тоос татуулсан байгаа юм. Энэ нь алдарт Лэнд Роверын үйлдвэрлэлтэй шууд хамааралтай ба Англичууд Лэнд Ровер жийп ээ тийнхүү 19 дүгээр зууны далан найман оноос бичиж эхэлжээ.
Инженер: Дөч гаруй жилийн хугацаанд манай алдарт Рэйнж Ровер дөрөв дахин мэндлээд байна. Энэ нь дөрөв дэх үеийн Рэйнж Ровер худалдаанд гарсан гэсэн үг л дээ. Анх 1967 оны үед Рэйнж Роверын үлгэр загваруудыг үйлдвэрийн шат дамжлага дээр угсарч байхад Ровер компани маань Бритиш Лэйлэнд моторстой нэгдчихсэн байсан.
Энэ боломжийг алдахүйн тулд Бритиш Лэйлэндийнхан Роверын нэрийг ашиглаж шинэ машин үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлсэн. Үүний үр дүнд Рэйнж Ровер мэндэлсэн гэхэд нэг их буруудахгүй. Гэвч байдал бишдээд байгааг мэдсэн манай Роверын тэр үеийн удирдлагууд Бритиш Лэйлэндээс салж явсан юм. Тэгэхдээ алдарт Рэйнж Роверыг өөрсдийн нэр дээр авч чадсан нь ёстой том амжилт байсан.
Хорьдугаар зууны дунд үетэй золгоход Ровер компани нэрээ өөрчилж Жагуар Лэнд Ровэр болсон. Мөнхүү компаний эзэн солигдсон байдаг. Үүний дараа Лэнд Роверын эрин үе эхэлж, морин тэргэнд дургүй нь хүрч моторт тэргэнд дур нь хөдөлдөг болсон хүн төрөлхтөний шунал хүслийг өөртөө өдөр шөнөгүй татах болсон юм.
Улмаар 1951 онд Лэнд Ровер моторс компани Английн VI Жорж хааны зарлигаар Эзэн хааны гэр бүлийн итгэмжит бүтээгдэхүүн гэх эрхэм цолоор мялаалгаж, Их Британчуудын таних тэмдэг, үндэсний бахархал болсон байна.
Инженер: Одоо манай алдарт Лэнд Ровер моторс компанийг хаа байсан Энэтхэгийн Тата моторс компани эзэмшдэг болсон гэвэл та бүхэнд сонин санагдах байх. Үнэхээр тэгж байгаа. Гэвч Лэнд Роверын оргил бүтээл болсон Рэйнж Роверын ихэнх үеүүд нэр, хаяг, эзэмшигч солигдохоос өмнө өрнөсөн байдаг.
Тухайлбал: Нэгдэх үеийн анхны Рэйнж Роверыг 1970-1996 оны хооронд 26 жил үйлдвэрлэсэн. Хоёр дахь үеийн илүү сайжруулсан Рэйнж Роверыг 1994-2002 оны хооронд үйлдвэрлэсэн. Гурав дахь үеийн гайхамшигт Рэйнж Роверыг 2002-2012 оны хооронд бүтэн 10 жил үйлдвэрлэсэн юм. Эдгээр гурван үеийн Рэйнж Роверуудыг та бүхний сэтгэл ханамжид нийцүүлэхийн тулд Англичууд үнэхээр их хөдөлмөрлөсөн юм шүү. Дөрөв дэх үеийн Рэйнж Роверыг 2012 оноос өдгөөг хүртэл үйлдвэрлэж байна. Манай анхны Рэйнж Роверууд хоёр хаалгатай, тун энгийн салонтай, 130 морины хүчтэй, Ровер Ви 8 хөдөлгүүртэй үйлдвэрээс гарч байсан.
Өдгөө гэтэл 1970 онд даруухан эхэлж байсан Рэйнж Роверын түүх авто машины ертөнцийн хамгийн тансаг, хамгийн хүчирхэг ангилалыг зүй ёсоор манлайлж, хамгийн баталгаатай ЭС ЮУ ВИ (SUV ) гэсэн тодотголтой болсноор барахгүй орчин үеийн эко хайбрид цахилгаан сонголттойгоор хэрэглэгчдийн гар дээр очиж байна.
Энэ амжилт биш гэж үү?
Энэтхэгчүүд Рэйнж Роверийн нэр төрийг овжин ашиглаж Рэйнж Ровер Спорт, Рэйнж Ровер Эвок загваруудыг худалдаанд гаргасны зэрэгцээ сая 2017 оны гуравдугаар сард Рэйнж Ровер Виларыг тус тус хэрэглэгчдэд хүргээд байна.
Чухамдаа Рэйнж Ровер “Вилар” загвар хаана л авто машины үзэсгэлэн яармаг болно тэнд тэх шиг олны харааг булааж, дандаа өндөр үнэлгээг авч, шатрын хөлөг дээр даам гарчихаад байгаа. Тэгэвч Рэйнж Роверын араас залгасан Вилар гэдэг үгийг Энэтхэгчүүд ерөөсөө зохиогоогүй. Тэдэнд хамаа ч байхгүй. Харин бүр анхны Рэйнж Роверыг албан ёсоор 1960-аад оны сүүлчээр бүртгүүлж, компани дээрээ эзэмшигчийн эрхээ авахын тулд Рэйнж Роверын хөгжүүлэлтийн инженер Жиоф Миллер гэдэг хүн Вилар гэдэг нэрийг ашиглажээ. Вилар гэдэг нь Итали хэлний хааж, халхлах гэсэн утгатай.
- Англичуудын алтан гэрэгэ болсон Рэйнж Роверын олон давуу тал, онцлог шинжүүдийг дурьдаад барамгүй. Чухамдаа энэ авто машин бол хүн төрөлхтний төгс, төгөлдөр төмөр хүлэг бүтээх гэсэн хүслийг биелүүлсэн юм.
- Рэйнж Роверт сайжруулсан дээд зэргийн хөнгөн цагаан, үзэмж төгс харагдах байдал, технологийн дэвшилтэт иновацийг ашигласан. Дээр нь Рэйнж Роверыг илүү тав тухтай, итгэлтэй, аюулгүй, техникийн дэвшил, шинжлэх ухааны нээлтүүдээр тоноглосон нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг 200 хувь болгосон унаа юм даа.
1988 оноос дизель хөдөлгүүрээр алдартай Италийн VM мотор компанийн зохион бүтээсэн 4 цилиндртэй 2.4 литрийн шууд цацалттай турбо дизель хөдөлгүүрийг Рэнж Роверт анх тависан юм. Италичуудын зохион бүтээж өгсөн энэхүү хөдөлгүүр бол бензин хөдөлгүүрээс даруй 2 дахин бага түлш зарцуулдгаараа хэрэглэгчдийн таашаалд нийцэж байлаа.
Харин 1992 онд Ланд Ровер моторсынхон хүний гар харахаас залхсан уу яасан өөрсдийнхөө бүтээсэн цоо шинэхэн хөдөлгүүрээ Рэнж Ровер 200 ТИ ДИ АЙ хэмээх гайхамшигт загвартаа тавих болсон юм.
алдарт Рэйнж Роверын тухай товчхон өгүүлэхэд ийм....Танилц авто ертөнцийн бахархал Рейнж Ровер
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5