LANDROVER RANGE ROVER EVOQUE
1-р үе (2011он -)
2009 оны 3 сарын 11 өдөр их Британийн засгийн газраас Ландровер компанид Evoque загварыг Ливерпуль дахь Ирвүүд үйлдвэрт үйлдвэрлэх төсөлд нь зориулж 27 сая фунт стерлингийн тусламжийг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Үүний үр дүнд Evoque загвар шинээр мэндэлжээ. Эхний LRX концепт нь 3 хаалгатай байхаар гарч байсан боловч үйлдвэрлэлд шилжихдээ 5 хаалгатай загвар ч гэсэн үйлдвэрлэгдэхээр болжээ.
Их биеийн хувьд 3 ба 5 хаалгатай боловч дизайны шийдлээс шалтгаалан хэд хэдэн хувилбараар гаргах болов. Хамгийн эхний эх загвараар хийгдсэн 5 хаалгатай болон купе загвартай PURE, мебель оруулга бүхий салонтай 5 хаалгатай PRESTIGE, 20 инчийн дугуй болон спорт явалтад тохируулагдсан явах анги бүхий купе загвартай DYNAMIC гэсэн 3 хувилбараар төлөвлөгдсөн байна.
Хамгийн хямд хувилбар болох eD4 хөдөлгүүр, механик хурдны хайрцаг бүхий 5 хаалгатай хувилбар нь 27955 фунт, хамгийн үнэтэй хувилбар болох Si4 хөдөлгүүр, автомат хурдны хайрцаг бүхий 4WD хувилбар нь 44320 фунтээр худалдаалагдаж эхэлсэн байна.
Анх төлөвлөж байсан хөнгөн жин намхан кабинтай оффроад загвар байх гэсэн шаардлагыг хангахын тулд Ландроверийн хамгийн жижиг загвар байсан Freelander-ийн суурийг ашигласан бөгөөд бараг 90%-ийг нь түүнээс авч эвлүүлж хэрэглэжээ. Хурдны хайрцаг нь Японы AISHIN компанийн TF-80 SC загварын 6 шатлалтай автомат болон AI*BG6 загварын 6 араатай механик хурдны хайрцаг юм.
Автомат хурдны хайрцгийн солих рычагын оронд эргүүлдэг дугуй хэлбэрийн солигчийг хийсэн байна. Энэ загвар нь Ландроверийн анхны 2 дугуйгаар хөтөлдөг загвар болжээ.
Газраас дээш туулах чадвар нь 215 мм бөгөөд урд талаараа 25 градус, хойд талаараа 33 градусын налууг өнгөрүүлэх чадвартай ба 500 мм гүн ус туулахаар бүтээгдсэн байна.
Хөдөлгүүрийн хувьд 2.2 литрийн дизель хөдөлгүүр, механик хурдны хайрцагтай нь хотод 100 км-т 6 литр, холимог нөхцөлд 5 литр дизель түлш зарцуулах юм. Харин 2.0 литрийн бензин хөдөлгүүртэй автомат хурдны хайрцагтай загвар нь хотын нөхцөлд 12 литр хурдны замд 8.4 литр бензин зарцуулах ажээ.
2.2 литрийн турбо дизель хөдөлгүүр нь 150 ба 190 морины хүчтэй, 2 литрийн бензин хөдөлгүүр нь турбо хэрэглэснээр 240 морины хүчтэй болсон юм. Энэ хөдөлгүүр нь 6.7 секундэд 100 км/ц-ийн хурд авах чадвартай.Мэдээж хэрэг орчин үеийн электрон системүүдээр тоноглогдсон юм байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn