LAND ROVER FREELANDER
1-р үе (1997 он - 2006 он)
1997 оны 12 сард цуваа 4 цилиндртэй механик хурдны хайрцагтайгаар гарчээ. 2001 оноос 2.5 литрийн V6 хөдөлгүүртэй JATCO автомат хурдны хайрцагтай загвар гарч эхэлсэн. Бүхээг нь 5 хаалгатай болон 3 хаалгатай зөөлөн дээвэртэй гэсэн 2 төрөл байдаг.
2-р үе (2006 он)
2006 оны 7 сард Их Британийн олон улсын автомашины үзэсгэлэнд анх нийтэд танил болжээ. Хойд Америкт LR2, бусад улс оронд Free Lander 2 хэмээн нэрлэдэг. Volvo S80-тай ижил цуваа 6 цилиндртэй 3.2 литрийн бензин хөдөлгүүр болон Ford ба PSA компанийн хамтран бүтээсэн 2.2 литрийн дизель хөдөлгүүртэй.
Суудлын тэрэг мэт хөнгөн шалмаг бөгөөд бартаат замд бусад Land Rover-ийн адил туулах чадвар сайтай.
Харин хийн өргөгч систем төлөвлөгдөөгүй байна. Free Lander-ийн үндсэн суурийг Volvo S80, Ford Galaxy-d ашигласан байна. Олон янзын электрон системүүдийг ашигласнаар Европын аюулгүй байдлын Euro NCAP шаардлагыг 5 од авч хангасан бага оврын анхны аюулгүй жийп болсон байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn