HONDA CR-V

CR-V гэдэг нь Comfortable Runabout Vehicle гэсэн үгсийн товчлол юм. CR-V-ийн эхний загвар нь

  • 1995 оны 10 сард худалдаанд гарсан. Өргөн нь 1750мм бөгөөд спорт загварын жийп юм. Цуваа 4 цилиндртэй, хос нударган голтой 2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй ба хос шахуургаар ажилладаг 4WD буюу 4 дугуйгаараа хөтөлдөг.
  • 1997 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба жолооч болон жолоочийн хажуугийн суудлууд нь SRS аюулгүйн дэр, ABS /дугуй түгжигдэхээс  хамгаалах систем/ системтэй  болжээ. Хөдөлгүүр нь 145 морины хүчин чадалтай спорт загварын механик 5 араатай.
  • 1998 оны 12 сард явагдсан шинэчлэлээр урд нүүр, урд хойд бампер, салоны загвар өөрчлөгдсөн. Хөдөлгүүрийн хүчин чадал мөн нэмэгдэж 150 морины хүчин чадалтай болсон.

    Эхэн үеийн CR-V (1995-2001)

    2-р үеийн CR-V (2002-2006)

    3-р үеийн CR-V (2007-2011)

    4-р үеийн CR-V (2012-)