ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС

Энэ удаагийн дугаарт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчийн машиныг онцолж байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нь Африк тивдээ хамгийн хүчирхэг болж саяхныг хүртэл уул уурхайгаа түшиглэн зөв бодлого явуулж байсныхаа хүчинд дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа улсаар нэрлэгдэж байлаа.

Энэ байдалдаа омогшин Ерөнхийлөгч Жакоб Зума дэлхийн том гүрнүүдтэй зиндаархан бүрэн хуягласан хоёр BMW 7 серь болон Mercedes Benz S-Class-уудыг захиалгаар хийлгэн унаж өөрийн хамгаалалтын цуваандаа хүртэл хуяглагдсан BMW машинуудтай явдаг болж, бусад улс орнуудаар илт доог тохуу хийдэг болсон. Гэтэл одоо ихэнх гол уурхайнуудын нөөц баялаг дуусаж гадны хөрөнгө оруулагчид гарч байгаагаас болж эдийн засгийн өсөлтүүд нь буурч эхэллээ.