МАШИН ХУДАЛДАЖ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ХҮН БҮРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Машин худалдаж авна гэдэг чухал бөгөөд том асуудал. Их ч мөнгө зарлагддаг. Тиймдээ ч та зөвхөн мөнгө, зээлийн тухай бодоод бусад зүйлийг нь умартаж болзошгүй.

Худалдагчид хэчнээн зальтай байж болохыг та төсөөлөхгүй. Тэд цаанаасаа бэлтгэгдсэн, үйлчлүүлэгчдийг гаргаахгүй болцгоосон байдаг.

Тэд таны түрүүвчийг яаж хийгээд л хоосолж дөнгөнө. Таны авахыг хүсээгүй зүйлийг чинь ч атгуулаад гаргаж мэднэ. Тиймээс та түүний урхинд оролгүй зөв сонголт хийгээрэй.

Цагаар наадах

Худалдагчид цагаар наадах урлагт гаргууд байдаг. Тэд үйл явдлыг удаашруулж таныг ядарч, өлсөж эхлэхийг хүлээдэг. Нэг ёсондоо таныг “хүчээ алдтал” гэсэн үг.

Ингэснээр таныг машины талаар илүү судалж мэдэхээс сэргийлж байгаа хэрэг. 

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Дахин цаг товлоод, заавал машиныг унаж үзнэ, туршиж үзнэ гэдгээ хэлэх

Үйл явдлаар дарамтлах

Энэ бол их түгээмэл арга. Тэд танд хэрвээ та яаг одоо машиныг авахгүй бол хямдрал нь маргааш гэхэд дуусчихна, эсвэл маргааш гэхэд өөр хүн авчих байх гэх мэт.

Энэ арга их алдартай “Юм худалдах урлаг” гэх мэт сургалтууд дээр заагддаг. 

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Худалдагчийн нүд рүү нь харж байгаад “Тэгэхээр хэрвээ маргааш ирвэл энэ машиныг би авч чадахгүй гэсэн үг үү? Зүгээр дээ өөр зөндөө авч чадах дэлгүүр байгаа.” гэж хэлэх

Үүгээрээ та тэдэнд “надтай тоглох гэсний хэрэггүй” гэж сануулж байгаа юм.

Хашлагад хийх

Энэ арга нь танд тодорхой нөхцөл хэлж гарцаагүй худалдаж авахад хүргэх. Жишээ нь та өөр өнгө байгаа эсэхийг асуулаа гэж бодоход би танд тэр өнгийг нь аваад ирвэл та авах уу гэдэг ч юм уу.

Эсвэл би таны эхний сарын төлбөрийг хөнгөлөөд өгье, хэрвээ таныг авна гэвэл. Гэх мэт гацаанд хийж ав гэсэн ятгалгыг өгнө. 

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Энэ нөхцөл байдалд хийх хамгийн зөв алхам бол “Би ахиад сайн үзэх хэрэгтэй байна, өөр дэлгүүрүүдээр бас жаахан явж судалмаар байна” гэж хэлэх хэрэгтэй. 

Төстэй сонголтоор шахах

Энэ бол худалдааны ертөнцөд хамгийн алдартай арга. Тэд танд “Та энэ эмэгтэй улаан хувцастай гоё харагдаж байна уу?

Цэнхэр хувцастай гоё харагдаж байна уу? ” гэдэгтэй адил хоёр сонголт өгөх болно. 

Худалдагчид хэзээ ч тийм эсвэл үгүй гэсэн хариул авах асуулт асуудаггүй. Ер нь бол тэд танд үгүй гэж хэлэх боломж олгохгүйн тулд бүхнийг хийнэ.

Тиймдээ ч янз бүрийн сонголтуудаар шахаж сүүлдээ аль нэг нь давгүй ч юм шиг санагдаж эхлэх болно. 

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Арай өөр сэдвээр яриа өрнүүлж, өөрийгөө худалдаж авахад бэлэн биш байгаагаа ойлгуулах.

Дэлгүүрээс гарах мөч

Дэлгүүрт байгаа бүх хүнээс кассчид бол хамгийн зальтай бөгөөд туршлагатай нь.

Тэд танд хэрэггүй нэмэлт зүйлсийг хүртэл зарж чадна. Жишээ нь “Та энэ машиныг үнэтэй авсан юм чинь дугуйны хамгаалалт авсан дээр байх” гэх мэт.

Эсвэл хулгайчаас хамгаалах төхөөрөмж, толбо арилгагч ч юм уу. Юу ч байж болно.

Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Үнэхээр өөрт хэрэгтэй зүйлээ мэдэж ятгалгад өртөхгүй байх. Гол зорилгоо үргэлж санах.