MITSUBISHI AIRTREK
SUV, вагон, минивэн, хэчбак төрлүүдийн алинд ч хамаарахгүй нэгэн шинэ төрөл гарсан нь энэ Airtrek юм.
Нэг ёсондоо RVR загварыг орлох загвар юм гэж тодорхойлж болно. Араа шилжүүлэгч нь урд хянах самбарт байрлах болсноор урд 2 суудлын хоорондуур хойш гарах боломжтой болсон ба нийт өндөр нь 1550 мм болсноороо давхарлан тавьдаг зогсоолд тавих боломжтой болсон юм.
Хөдөлгүүр нь 4 цилиндр бүхий 2.4 ба 2.0 литрийн энгийн, 2.0 литрийн турбо гэсэн 3 сонголттой юм. Үндсэн суурь болох платформ нь Lancer загварынх бөгөөд урд болон 4WD хөтлөгчтэй гэсэн байдаг.
Худалдаанд гарснаас хойш 1 жилийн дараа Lancer Evolution загварын 4G63 Turbo хөдөлгүүр бүхий Turbo R хувилбар үйлдвэрлэгдэх болсон. Энэ загвар нь 4WD хөдлөгчтэй бөгөөд тусгай хийц бүхий урд бампер, тусгай тохиргоо бүхий явах ангитай.
Гадагшаа экспортлодог нэр нь Outlander. Мөн зарим улсуудад Pajero Sport (өмнө нь Challenger-ийн экспортын нэр байсан) нэрээр гаргаж байсан байна.
Sport Gear гэсэн хувилбар байдаг ба энэ нь хойд Америкийн хувилбарт суурилсан урд талын хэсгийн дизайныг өөрчилсөн арай том хэмжээтэй юм. Японы дотоодод зориулсан загвар нь 2005 он хүртэл хийгдсэн ба дараагийн загвар нь Outlander болон өөрчлөгдсөн юм.
CU2W/4W/5W (2001 он - 2005 он)
- 2001 оны 1 сар. Анхны концепт хувилбар Детройтын авто шоуд тавигдсан.
- 2001 оны 6 сарын 20. Борлуулалт эхлэв.
- 2002 оны 6 сарын 10. Турбо хөдөлгүүр бүхий алдартай Turbo R хувилбар мэндэлж бүх хувилбаруудад сайжруулалт хийгджээ.
- 2002 оны 10 сарын 31. Бүх хувилбарт дахин сайжруулалт хийжээ.
- 2003 оны 1 сарын 15. Sport Gear хувилбар борлуулагдаж эхэллээ.
- 2004 оны 1 сарын 20. Нэг хэсгийн сайжруулалтыг хийжээ. 20E, 20V 4WD, 24V, 24V-S хувилбаруудын үйлдвэрлэлийг зогсоов. Sport Gear хувилбарын хөдөлгүүрийг шинэчлэн Sport Gear S хувилбарыг гаргасан. Airtek гэж жижгээр бичдэг байсан логог AIRTREK болгон томоор бичих болжээ.
- 2005 оны 10 сар. Дараагийн загвар болон Outlander гарсантай холбогдуулан Airtrek-ийн үйлдвэрлэлийг зогсоожээ.
Хувилбаруудын үйлдвэрлэгдсэн хугацаа
Бүх хувилбарууд 4WD ба 2WD гэсэн сонголттой ба Turbo R хувилбар 4WD гэсэн ганц сонголттой.
- 20E (2001 он 6 сар-2004 он 1 сар) 2.0L
- 20V (2001 он6 сар-2005 он 10 сар) 2.0L
- 2004 он 1 сараас хойш 2WD。
- 24V (2001 он 6 сар-2004 он 1 сар) 2.4L (GDI)
- 24V-S (2001 он 6 сар-2004 он 1сар) 2.4L (GDI)
- Turbo R (2002 он 8сар-2005 он 10сар) 2.0L Turbo
- Sport Gear (2003 он 1 сар-2004 он 1сар) 2.4L (ECI multi)
- Sport Gear (2004 он 1 сар-2005 он 10сар) 2.4L (MIVEC)
- Sport Gear S(2004 он 1 сар-2005 он 10 сар) 2.4L (MIVEC)
Эх сурвалж: www.cardoctor.mn