AUDI A1
- 2007 онд Токиогийн автошоунд, 2008 онд парис ийн автошоунд тавигдсан.
- 2010 оны 3 сард болсон Женевийн автошоунаас эхлэн нийтэд худалдаалагдах болжээ.
- Мөн А1-ийн суурин дээр хийгдсэн А1 е-tron цахилгаан автомашин зэрэгцэн тухайн оны 5 сараас худалдаанд гарчээ.
- Удирдлагын хувьд нэг компани болох Volkswagen-ийн бага оврын машин болох Polo үндсэн элементүүд дээр тулгуурлан гаргасан байна.
Audi компанийн хамгийн жижиг автомашин юм. Бүхээгийн дизайн нь 3 хаалгатай байхаар төлөвлөгдсөн.
Мөн л бусад Audi-н адил том урд нүүртэй, урд баганаас хойд багана хүртэл дан хар өнгөтэй. Дотор салон нь онгоцны салоныг дуурайлгасан, дотор талыг худалдан авагчдын сэтгэлд нийцүүлэх зорилгоор олон янзын сонголттой захиалах боломжийг олгож байгаа.
Хөдөлгүүр нь 1.6 литрийн цуваа 4 цилиндртэй турботой ба турбогүй дизель гэсэн 2 төрөл, бензин хөдөлгүүр нь 1.2 болон 1.4 литрийн энгийн болон шууд цацалттай, турботой гэсэн 4 төрөлтэй. 1.4 литрийн турбо хөдөлгүүр нь 122 мөрины хүчтэй бөгөөд бүх хөдөлгүүр нь сул ажиллагааны үед унтардаг горимтой юм байна.
Хурдны хайрцаг нь 5 араатай механик ба турботой хөдөлгүүрт 2 педальтай автомат авцуулах холбоотой 7 араатай s-tronic механик хурдны хайрцаг тавьжээ. Их биеийг хөнгөн цагаанаар хийснээр дан бүхээг нь 221 кг болсон бөгөөд нийт масс нь 1045 кг байгаа нь өөрийн ангилалдаа хамгийн хөнгөн нь болжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn